С.Очирбат: Газар өмчлөх хүсэлтээ цахимаар гаргасан иргэдэд 10 хоногийн дотор хариу өгнө
2014/07/20
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбаттай ярилцлаа.
-НИТХ-аас иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээ зохион байгуулах болсон. Гэтэл энэ ажил нэлээд удаашралтай байлаа?
-Иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр эрт гарсан ч тодорхой шалтгаануудын улмаас удаашралтай байлаа. Тухайлбал, нийслэлийн иргэд 21 аймагт газар өмчилсөн байна уу гэдгийг нягтлахын тулд орон нутгийн газар өмчлөлийн бүртгэл мэдээлэлтэй танилцах шаардлагатай болсон. Одоогоор Завхан, Сэлэнгэ аймгаас бусад аймгийн бүртгэлтэй танилцсан. Нийслэлийн иргэд хуулийн дагуу Улаанбаатарт эзэмших 0.7 га газраа шилжүүлэн орон нутагт 0.5 га газар өмчлөх эрхтэй. Тиймээс иргэд хэсэг бүлгээрээ нийлэн газар өмчлөх эрхээ шилжүүлж, орон нутагт газар өмчлөх тохиолдол байдаг.
Тухайлбал, гэр бүлээрээ 0.7 га газраа нийлүүлэн Сэлэнгэ аймагт газар авч тариалан эрхэлж буй өрх олон. Эдгээр иргэд дээрх байршлуудаас газар өмчлөх эрхгүй. Тиймээс бид бүх аймгийн газар өмчлөлийн мэдээллийг нэгтгэж байна. Одоогоор “Хаягжуулалтын тухай” хуулийн дагуу хаягжуулалтыг шийдвэрлэсэн. Байр зүйн загвар, хэсэгчилсэн зураг төслөө боловсруулсан. Цаашдаа бусад байршлуудад шат дараатайгаар газар өмчлүүлнэ. -Тэгэхээр хоёр аймгийн газар өмчлөлийн бүртгэл хойшилсонтой холбоотойгоор цахимаар газар өмчлүүлэх ажил дахин хойшлох уу?
-Завхан, Сэлэнгэ аймагт газар өмчилсөн иргэд Улаанбаатарт газар өмчлөөд давхардчих магадлалтай. Ер нь Улаанбаатар хотын газар хэмжээтэй, хүрэлцээ байхгүй. Харин Улаанбаатар хотын иргэд сумын, аймагт газар өмчлөх эрх нээлттэй. Энэ боломжийг манай иргэд ашиглах ёстой. Ирэх наймдугаар сарын 1-нээс эхний таван байршилд иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар хүлээж авна.
-Цахим систем хэр найдвартай вэ. Өөрөөр хэлбэл дээрх системээс үүдэж асуудал гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
- 0,05 га газраа 525 тоот дугаартай хашааг өмчилж авъя гэж бодоод орлоо гэхэд тэнд хэдэн хүн бүртгэгдэж байгаа нь гарч ирнэ. Хэрвээ давхацвал сугалааны аргаар шийдээд явна. Мөн сонгогдоогүй дараагийн өөр байршлыг сонгоод бүртгүүлэх боломжтой. Тэгэхээр системдээ алдаа гарчихгүй бол нэг их механик алдаа гарахгүй. Машин, программ бол муу юм хийхгүй, хүн бол муу юм хийгээд байж магадгүй. Иргэний өргөдөл давхардуулдаг ч юм уу, харин программд тийм юм байхгүй. Өргөдөл гомдол алга болсон ч юм уу тийм зүйл болохгүй.
-Таван байршилд иргэд хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
-Иргэнд энэ газрыг би өмчилж авъя гэсэн хүсэлтээ цахим системээр өгнө. Ингээд 10 хоногийн дотор тухайн иргэнд эргэж мэдэгдэнэ. Мэдэгдлийн дагуу харьяа дүүргийн Засаг даргад хандаж 15 хоногийн дотор асуудлуудаа шийдүүлэх тухай журам батлагдсан. Тэгэхээр бүгд нийслэл рүү гүйх биш, есөн дүүргийн найман газрын албатай тэр дүүргийн газрын албад энэ ажлыг зохион байгуулна, систем нэг байгаа. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн, 21 хороо Соёондын аманд нийт 4189 иргэнд газар, Хан-Уул дүүрэг 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой 869 иргэнд, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэгт 7504, Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд 1483 иргэн газар өмчлөх юм. Газар өмчлөх хүсэлтэй иргэд www.umch.ub.gov.mn цахим хаягаар суурин компютер болон гар утасаараа орж бүртгэлээ хийлгэх аж. Ингэхдээ дээрх цахим хаягийн “Гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх цахим бүртгэлийн систем” хэсэгт нэврэн өөрийн мэдээллээ оруулна.
-Тухай байршлуудад иргэдийн хүсэлт давхардсан тохиолдолд сугалаа явуулна гэж байсан. Энэ сугалаа явуулах ажлыг хэн, ямар байгууллага зохион байгуулах вэ?
-Давхардсан тохиолдолд дараагийн байршлаас сонгоно. Сугалааг дүүргийн газрын албад зохион байгуулна. Тухайн иргэн цахимаар өөрт нь ирсэн хариуг барьж очоод сугалаанд оролцох юм.
-Авто цогцолборын 10 байршлыг дуудлага худалдаанд оруулна гэсэн. Энэ талаар?
-Сонгинохайрхан дүүрэгт 130 га-д авто цогцолборыг бий болгож байгаа. Үүний 10,1 га-д нь худалдаа үйлчилгээний цогцолборууд баригдах 10 байршил дуудлага худалдаагаар олгоё гэсэн. Авто болон авто сэлбэгийн худалдаа эрхэлж байгаа хүмүүст дуудлага худалдаагаар өгнө. Ер нь энэ авто цогцолборын дэд бүтэц, зам, зогсоол зэргийг хийх хөрөнгийг тухайн дуудлага худалдааны хөрөнгөөр босгох юм. Энэ талаар ирэх есдүгээр сард НИТХ-аар хэлэлцээд ирэх 10 дугаар сарын 1-нээс дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа.
П.Эрдэнэ
Зочин · 2014/07/21
Баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/21
Зочин · 2014/07/21
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/07/21
ger bvleeree 1 gazar awah bolomj bna uu
HT · 2014/07/21
сайн