Боомоор дахин хүүхэд өвчлөөгүй гэв
2014/07/21
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 14-нд хүн малын гоц халдварт боом өвчин гарсан.
Боомоор өвчилсөн малаас уг өвчний халдварыг авсан 2-54 насны, нэг гэр бүлийн дөрвөн иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Хан-Уул дүүргийн “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьт хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчин оношлогдож дүүргийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Хорио цээр тогтоосноос хойш долоо хоног өнгөрсөн бөгөөд нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй аж.
Харин дахин нэг хүүхэд боом өвчний халдварыг авсан тухай мэдээлэл гарсан юм. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тандалт, судалгааны албаны дарга Б.Энхтуяа "Хүүхдийг боомын халдвар авсан байж болзошгүй гэж шинжилгээ хийхэд өвчний шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээлэл ирсэн" гэв.
Х.Даваа
Зочин · 2014/07/23
http://22110.weebly.com/
Зочин · 2014/07/22
Үнэхээр сонирхолтой байгаа юм. Би үүнтэй санал нийлжhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/22