УИХ-ын гишүүн Х.Наранхүү Ерөнхийлөгчийн хойноос Японд очиж 68 давхар барилгаа танилцуулсан нь ямар учиртай вэ?
2014/07/22
УИХ-ын гишүүн Б.Наранхүү хэдхэн сарын өмнө “домогт” газартаа Монголын хамгийн өндөр барилгыг бариулахаар болж дуулиан тарьсан.
Домогт гэдэг нь Хүүхдийн парк дахь түүний нэг га газар бөгөөд энэ газрын маргаан олон жил үргэлжилсний эцэст шүүх Б.Наранхүү гишүүний өмчлөлд үлдээж байв.
Дуулиан тарьсан барилгаа тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Японы "Никкен Сэккэй" группээр бариулахаар болж гэрээ үзэглэсэн нь энэ тухай анхны мэдээлэл болон цацагдаж байв.
Барилга 68 давхар бөгөөд орон сууц, таван одтой зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв, оффисийн зориулалттай байх тухай ч танилцуулсан. Чухам 68 давхар хэмээн онцолсон нь Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аваргыг бэлгэдсэн тоо аж. Ийнхүү газрын хэрүүлээр “гаршсан” гишүүн 2018 оны эцэс гэхэд Монголдоо л хамгийн өндөр барилгыг паркын хашаанд сүндэрлүүлэх нь тодорхой болсон юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мөнөөх өндөр барилгаа “рекламдсан” хачирхалтай үйл явдал өчигдөр болж өнгөрөв. Төрийн тэргүүний Япон дахь айлчлалын эхлэл болсон Япон-Монголын бизнес форумын үеэр ийм явдал болсон бөгөөд эрхэм гишүүн хувийн компаниа сайрхан ярьж буй агшин гэрэл зургийн хальснаа мөнхөрчээ.
УИХ-ын гишүүн хүн хувийн барилгаа улсынхаа Ерөнхийлөгчид танилцуулах. Тэгээд бүр Японд шүү. Энэ ямар учиртай вэ? Хэдийгээр Япон компани тэрхүү барилгын скизийг хийснээрээ форумд оролцож бүтээлээ танилцуулсан гэж байгаа ч энэ бол шалтаг төдий зүйл. Угаас Б.Наранхүү гишүүн бизнесээ сурталчилахаар явсан нь хэн бүхэнд ойлгомжтой байна.
Хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн компанийхаа ажлыг ийнхүү ил цагаан сурталчилаад явах боломжтой юу? Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Нэгэнт төрийн хүн болсон бол хувийн компанийхаа ажлыг өөр бусдад шилжүүлж, итгэл хүлээлгэсэн ард түмнээ төрд төлөөлөн хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай. Гишүүдэд зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор их дээд сургуулиудад багшлахыг зөвшөөрдөг. Гэтэл энэ хуулийн заалт Б.Наранхүү гишүүнд огтоос үйлчилдэггүй нь харагдаж байна. Түүний УИХ-ын гишүүн гэдгээ мартсан үйлдэл дан ганц энэ биш бөгөөд хоёр жилийн өмнө паркыг сэргээх асуудал яригдахад "MSC газраа өгвөл би газраа өглөө" хэмээн томорч байв. компаний эзэн хүн шиг аашлав.
Зочин · 2014/07/23
маш их баярлалаа
Зочин · 2014/07/23
Хүний наймаачин
Зочин · 2014/07/23
Зочин · 2014/07/23
naranhuu met uihurlaas garval tarna tend yu hiihev deee
Зочин · 2014/07/23
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/07/23