ХЭН БЭ| Ажлаа хүлээж авсан шинэхэн дэд сайдууд-2
2 цагийн өмнө

Засгийн газраас бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайдын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилох шийдвэр гаргасан. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлө хуралдаанаар 14 яамны дэд сайдыг томилохоор шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар томилогдсон дэд сайд нарыг "ХЭН БЭ" булангаараа танилцуулж байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилсны дагуу тэрбээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо.
Түүний товч танилцуулгыг хүргэж байна.
Товч танилцуулга:
1987–1997 онд Нийслэлийн ЕБС-ийн Нэгдүгээр сургууль;
1998–2002 онд Хөдөлмөрийн дээд сургууль;
2004–2007 онд Монгол Улсын Их сургууль;
2016–2018 онд Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуулийг тус тус төгссөн.
Эрх зүйч, Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
2007–2010 онд ЗГХЭГ-ын Хуулийн хэлтэст шинжээч;
2010–2012 онд "Эм Жи Эл Системс" ХХК-д захирал;
2012–2022 онд "Эм Жи Эл Корпораци" ХХК-д захирал;
2022 оноос "Монгол Групп" ХХК-д Ерөнхий захирал;
2024 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ганбаатарын Номин Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томилогдож ажлаа хүлээн авлаа.
Г.Номин хүний их эмч мэргэжилтэй бөгөөд,
- 2015-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд туслах судлаач,
- 2019-2024 онд тус их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд багш, Нүүр ам судлалын сургуулийн эмнэлэгт эмч,
- 2024-2025 онд Эрүүл мэндийн яаманд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
- Анагаах ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, эрүүл мэндийн салбартаа 10 жил ажиллаж байгаа боловсон хүчин юм.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон С.Далхаасүрэн өнөөдөр /2025.12.17/ үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Өвөрхангай аймгийн өлзийт сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
Боловсрол:
Их Монгол дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,
МУИС-ийг эрх зүйч, хуульч мэргэжлээр,
Удирдлагын академийг удирдахуйн магистр зэрэгтэй төгссөн
Ажлын туршлага:
МХЕГ-ын мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга. Улаанбаатар хотын гаалийн газрын орлогч дарга хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөх уих дахь ман-ын бүлгийн ажлын албаны дарга зэрэг албан тушаал хашиж ирсэн байна. Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргын албыг хашиж байжээ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдаар томилогдсон Самбуугийн Энхболд үүрэгт ажлаа өчигдөр хүлээн авлаа.
Боловсрол:
- 1980-1990 онд Нийслэлийн 50 дугаар дунд сургууль
- 2001-2004 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч
- 2012-2016 онд Монгол Улсын их сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.
Ажлын туршлага:
- 1990-1995 онд Хувиараа хөдөлмөр эрхэлсэн
- 1995-2001 онд “Мон-Ази” ХХК-д Арилжааны диллер
- 2001-2004 онд “Мифф” ХХК-ийн Захирал
- 2004-2012 онд “МНМТ” ХХК-ийн Захирал
- 2012-2024 онд “Материал Импэкс” ХК-ийн Дэд захирал
- 2024 оноос УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын Орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.
Эдийн засаг, хөгжлийн салбарт бүтцийн шинэчлэл хийх хүрээнд Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилж, үүрэгт ажлаа хүлээж авлаа.
Боловсрол:
Монгол Улсын Их сургуульд бакалавр, магистр,
Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд магистр,
АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын (PhD) зэрэг тус тус хамгаалсан.
Ажлын туршлага:
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, ахлах багш, профессор, тэнхимийн эрхлэгч,
2001-2003 онд Монгол Улсын Засгийн газрын Дэлхийн банкны санхүүжилттэй “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч,
2003-2005 онд Монголбанкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал,
2005-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш,
2008-2009 онд АНУ-д Дахин хөрөнгө оруулалтын корпорацад шинжээч,
2013-2016 онд МАН-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
2021-2025 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ахлах шинжээчээр тус тус ажилласан туршлагатай.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Гомбосүрэн овогтой Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдаар томилов.
Боловсрол:
2004 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг төгсөж,
2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
Г.Амартүвшин нь 2004 оноос Гадаад хэргийн яаманд атташе, дэд захирал, захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд 2022-2024 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэд сайд Б.Мөнхтамир өчигдөр ажлаа хүлээж авсан.
Түүний боловсрол:
-1995-2000 онд нийслэлийн 10 жилийн 11 дүгээр дунд сургууль
-2001-2002 онд ШУТИС-ийн Лицей сургууль
-2002-2006 онд ШУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн менежмент чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан
-2007-2010 онд АНУ-ын Виржиниа олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан
Ажлын туршлага:
-2010-2011 онд АНУ-ын ASE Retail Inc, туслах менежер
-2011-2017 онд Оюутолгой ХХК-нд мэргэжилтэн нэгжийн дарга
-2017-2021 онд “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд захирал
-2021-2025 онд “МИАТ” ТӨХК-ийн “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэл захирлаар ажилласан.
Дэд сайд Б. Мөнхтамирын хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын (COP17) зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 1975 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн,
- 1983-1993 онд Дархан Уул аймгийн 10 жилийн 15 дугаар дунд сургууль,
- 1994-1997 онд Цэргийн их сургуулийг “Автотехникийн ашиглалтын инженер” мэргэжлээр “Цэргийн ухааны бакалавр”,
- 2003-2005 онд Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийг “Стратеги-тактик, команд-штаб” мэргэжлээр “Цэргийн ухааны магистр”,
- 2016-2018 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр тус тус суралцаж,
- 2020 онд ҮБХИС-д “Зэвсэгт хүчний цэргийн сургалтыг боловсронгуй болгох арга зам” сэдвээр “Цэргийн ухааны доктор”-ын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.
Ажлын туршлага:
- 1997-2003 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор,
- 2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,
- 2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, 2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал,
- 2020 оны 7 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, тус оны 10 дугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга,
- 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч,
- 2023-2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайдаар Г.Дашнямыг томиллоо.
Түүнийг үүрэгт ажилд нь томилоход Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон яамны газар, нэгжийн дарга нар оролцлоо.
Боловсрол:
1990-1998 онд ОХУ-ын Москва хотод бага сургууль
1998-2000 онд Монгол Улсад ОХУ-ын Элчин сайдын яамны сургууль
2000-2004 Швейцар Улсын Женев хотод дунд сургууль (College Du Leman)
2004-2008 Англи Улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер
2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016 онд “Ulaanbaatar City FC” ерөнхийлөгч
2017-2021 онд “Жи Мобайл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2017-2021 онд Монголын Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч
2017-2021 онд Монголын Үндэсний Олимпын хорооны гишүүн
2019-2021 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч
2020 онд Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2021 оноос “Жи Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
2023 онд “JET sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч
2021-2022 онд НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн
2022-2024 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Гантулгыг дэд сайдаар томилов.
Түүний хувьд 2024 оны хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оноос Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.
Боловсрол:
2001-2004 Их Британи, Манчестер Метрополитаны Их Сургууль
1995-1997 магистр, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль
1991-1995 бакалавр, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль
1991 МУИС-ийн дэргэдэх Гүнзгийрүүлсэн Сургалттай Сургууль
Ажлын туршлага:
2015 оноос хойш УЗ-ийн гишүүн, ЕНБД, Хөдөлмөрийн Үндэсний Нам
2008 оноос хойш Гүйцэтгэх захирал, УЗ-ийн дарга, Монголын Актуарчдын Нийгэмлэг
2008 оноос хойш Ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, Гэрэгэ Партнерс ХХК
2012-2015 он Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүн, Монголбанк 2013-2015 он Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Үндэсний хорооны гишүүн
2007-2008 он Актуарын шинжээч, Грант Торнтон, Лондон, Их Британи
2020-2024 онд НИТХ-ын төлөөлөгч, бүлгийн дарга
2024-2025 онд Боловсролын сайдын зөвлөх
Холбоотой мэдээлэл:
ХЭН БЭ| Ажлаа хүлээж авсан шинэхэн дэд сайдууд







Зочин · 1 цагийн өмнө
VANXANI XUSMEER SEKSY BAIRLALAAR SADARLAAD80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XOXMOOR XELEERE DOLOOJ TOMSGN XELEERE TACHAANGUI DOLOOLT TAWILT XNE80955877ANUSDI AL SEKSEER
Зочин · 2 цагийн өмнө
SEXSY BIEE UNELELN VANXANI SEKSEER AJIL XNE80955877