Засгийн газраас бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайдын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилох шийдвэр гаргасан. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл  өчигдр хуралдаж дараах 14 яамны дэд сайдыг томилохоор шийдвэрлэсэн юм.

Дэд сайдуудын үүргийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг, Сангийн дэд сайд татварын цогц реформыг шуурхай боловсруулж хэрэгжүүлэх ажлыг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Оюутолгойн татварын асуудал болон шатахууны найдвартай хангамжийн асуудлыг, Эрүүл мэндийн дэд сайд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулах гэх мэт ажлыг хариуцах аж. 

Засгийн газраас дэд сайд томилохоо мэдэгдсэн ч намын УЗ-ийн өчигдрийн хурлаас 14 хүнийг томилох шийдвэрт хүрсэн. Өөрөөр хэлбэл, Боловсрол болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын орон тоо одоогоор хоосон байна. Учир нь дээрх хоёр яамны дэд сайдуудыг Засгийн газарт хамтарч буй ХҮН нам, ИЗНН-аас томилно.

Өчигдөр ажлаа хүлээн авсан шинэхэн дэд сайдуудын хэн, хэн бэ гэдгийг онцлон хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшинг дэд сайдаар томилсны дагуу тэрбээр ажлаа хүлээн авлаа.  

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 
•1979-1987 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 8жилийн сургууль,
•1987-1989 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургууль, 
1989-1991 онд Завхан аймгийн Хөгжлийн технологийн коллеж,
•1994-1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 
•2005-2007 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль,
•2008-2010 онд Удирдлагын академи, 
•2012-2013 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 
•Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 
•1992-2002 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч,
•2002-2004 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын байцаагч,
•2004-2008 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын ахлах байцаагч, 
•2008-2013 онд Нийслэлийн татварын газарт хэлтсийн дарга, 
•2017-2025 онд “Буянт богд трейд” ХХК-ийн захирлаар ажилласан.

Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдаар томилсны дагуу тэрээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо. 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА: 

  1. 1988 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.
  2. 1996-2000 онд Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр дунд сургууль, 
  3. 2001-2006 онд Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль,
  4. 2006-2011 онд Монгол Улсын Их сургууль,
  5.  2013-2015 онд Люксембургийн Их сургууль,

Эдийн засгийн математик загварчлал мэргэжилтэй. Банк, санхүүгийн магистр зэрэгтэй, Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цолтой. Англи, Франц хэлтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 2011-2013 онд Голомт, Хас банкуудад эрсдэлийн удирдлагын газар эрсдэлийн шинжээч,
  • 2014-2015 онд Английн Шродерс хөрөнгө оруулалтын менежментийн компанийн Люксембург 
  • дэх салбарт Арилжааны хэлтэс болон Хөрөнгө Оруулалтын Сангийн дата удирдлагын хэлтэст хөрөнгө оруулалтын сангийн дата шинжээч ба дадлагажигч ажилтан,
  • 2015-2018 онд Вэйстоун хөрөнгө оруулалтын менежментийн компанид Эрсдэлийн удирдлагын албанд шинжээч, 
  • 2018-2019 онд Нотз Стуки Европ хөрөнгө оруулалтын менежментийн компанид Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын албанд ахлах шинжээч,
  • 2019-2021 онд Английн Эйч Эс Би Си банкны Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын албанд ахлах шинжээч,
  • 2021-2024 онд Италийн Рина Консалтинг ХХК, ЗГХЭГ, Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөх,
  • 2024-2025 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сайдын ажлын албанд Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөх, 
  • 2025.06-12 сард  Эдийн засгийн хөгжлийн яамны Тэргүүн шадар Сайдын ажлын албанд Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын ахлах зөвлөх,
  • 2025.11 сараас Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан.

Улсад 14 жил ажилласан бөгөөд 2017 оноос Олон улсын итгэмжлэгдсэн Санхүүгийн шинжээчийн Си Эйф Эй цолыг хадгалж байна.

Засгийн газрын 217 дугаар тогтоолоор Зам, тээврийн Дэд сайдад томилогдсон Гочоогийн Ганболд өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан яамны бүтэц, орон тоо, хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар товч танилцуулаад ажлын амжилт хүслээ.

Г.Ганболдын хувьд 1975 онд Өвөрхангай аймагт төрсөн, улсад 28 жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм.

ТОВЧ НАМТАР:

  • 1981-1989 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 8 жилийн сургууль,
  • 1989-1993 онд Завхан аймгийн Худалдааны техникум,
  • 1993-1996 онд Шинжлэх ухааны технологийн Их сургуулийн Холбооны сургуулийг төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1997-1999 онд Өвөрхангай аймгийн холбооны газарт Гол шугамын монтёр,
  • 1999-2005 онд “Скайтел” ХХК-д Салбарын менежер,
  • 2004-2020 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч
  • 2005-2008 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст Хэлтсийн дарга
  • 2009-2012 онд Өвөрхангай АЗЗА-д Гүйцэтгэх захирал
  • 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2016-2020 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Зам, тээврийн яамны дэд сайдаар томилогдлоо.

Баярсайханы Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад томиллоо. Тэрбээр Нийгмийн даатгалын шинэчлэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хариуцаж ажиллана. Түүний товч намтар, ажлын туршлагын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол: 

  • 2007 онд Унгарын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 
  • Англи, унгар хэлтэй
  • Ажлын туршлага: 

  • 2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
  • 2017-2020 онд "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирал
  • 2020-2021 онд ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга
  • 2021-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2024-2025 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дэд сайдаар томилогдсон Г.Баярхүү үүрэгт ажлаа 2025.12.17 өдөр хүлээн авлаа.

Түүнийг үүрэгт ажилд нь томилоход Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, яамны удирдлагууд, харьяа агентлаг, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон яамны газрын дарга нар оролцлоо.

Дэд сайд Г.Баярхүү нь:
1983–1993 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургуульд суралцаж,
1994–1998 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн.
2024 оноос Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд магистрантурт суралцаж байна.

Ажлын туршлагын хувьд:
1998–2007 онд “Чингис шар айраг” ХХК-д Борлуулалтын албаны дарга,
2007–2010 онд “Апу трейдинг” ХХК-д Маркетингийн албаны дарга,
2010–2014 онд “Апу трейдинг” ХХК-д Борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал,
2014–2020 онд “Батсолюшн партнерс” ХХК-д Ерөнхий захирал,
2020–2023 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Маркетинг, брэндингийн зөвлөх багш,
2020–2025 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албанд газрын дарга,
2025 оноос Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон тамгаа гардлаа.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА: 

  • 1981 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1998 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг
  • 2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод “Буххольц” герман хэлний институт, 
  • 2002 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Потсдамын Их сургуульд герман хэлний бэлтгэлийг  
  • 2005 онд  Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 
  • 2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан. 
  • Эрх зүйч мэргэжилтэй. 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 2004-2007 онд Голомт банкны Хуулийн хэлтэст хуульч,
  • 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 
  • 2008-2013, 2014-2016 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, Засгийн газрын референт, газрын дарга,
  • 2016-2018, 2021-2023 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх, 
  • 2023-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 
  • 2025 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдлоо. 
  • Улсад 21 жил ажиллаж буй бөгөөд төрийн албаны Тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй.