“Буянт-Ухаа 1” хороололд сугалаа явуулж нийт 1540 иргэн орон сууц худалдан авах эрхтэй болсон. Тэдгээр азтануудаас 323 нь байраа буцаасан билээ.  ТОСК-иас буцаагдсан байруудад дахин сугалаа явуулахаар тогтсон.  Ингэхдээ өмнөх сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийг хамруулна.

Дахин сугалаа өнгөрсөн бямба гарагт болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл тэрхүү сугалааг энэ сарын 25-нд буюу ирэх баасан гаригийн 15.00 цагт Спортын төв ордонд болохоор товоо зарлалаа.

Х.Даваа