Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр чөлөөлсөн.

Тодруулбал, 2025 арванхоёрдугаар сарын 23-ны өдөр "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг явдал гарсан. Энэ дагуу 30 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг хэсэг Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулж, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан юм. Уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Тэгвэл Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийн оронд одоогоор хэн нэгнийг томилоогүй байна. Харин Дотоодын цэргийн дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонгыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.