10 гаруй жил ташин шог болсон "Тавантолгой ДЦС"-ын хуулийг хавар хөдөлгөх үү, дахин гацаах уу?!
2 цагийн өмнө

Нийслэлчүүд идэр есийн тачигнасан хүйтэн өдрүүдэд цахилгаан, дулаангүй хөгөө чирч сууна. Монгол улсын нийслэл хот гэхэд адагт л орохоор хамаг болж бүтэхгүй нүүрлэчихсэн нь үнэхээр халаглан харамсмаар. Утаагаа багасгахын тулд халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхүүдэд ихээхэн хүндрэл, санхүүгийн хохирол учраад буй гэдгийг иргэд хэлж байна.
Гэтэл манай дээдсүүд 40 жил болж буй ч өөр цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэрийг хөдөлгөөнд оруулах талаар ганц ч үг ам ангайхгүй юм. Харин бие биетэйгээ хэрүүлийн алим шидэлсээр. Нөгөө талд, Эрчим хүчний сайд болон Эрчим Хүчний Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай Тэмцэх Газар шалгагдаж буй. Станц барих талаар ярихаар л төсөв мөнгөгүй мөртлөө АТГ-т шалгагдахаар өчнөөн тэрбумаар нь хумсалсан хэмээгдэх.
Уг нь Засгийн газрын 2013 оны 71-р тогтоолоор 300 МВт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станц төслийг ярьсан байдаг. Төслийн талаар тодотгоход, “Эрдэнэс Тавантолгой” ХК 30 хувь, Засгийн газрын баталгаа, гүйцэтгэл 70 хувь, I үе шатад 597 сая ам.доллар, II үе шатад 250.4 сая ам.доллар буюу нийт 847.5 сая ам.долларын санхүүжилттэй 2024-2027 он хүртэл хэрэгжиж, Эрчим хүчний яам болон Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК хариуцна гэсэн байдаг. Гэвч "Тавантолгой" дулааны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэхээр "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан ч ташин шог.
“ТЭЦ-3”-ын дэлбэрэлт, “ТЭЦ-4”-ийн эвдрэл гэмтэлүүд Эрчим хүчний реформ хийх бус ухралт болоод байгаагийн тод жишээ боллоо. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд суудалдаа тухалсан хэвээр л байна. Өчнөөн жил энэ суудалтайгаа зууралдлаа гэтэл үр дүн ахиц гарсангүй ээ. Эрчим хүчний яамныхан дээрх төслийн тендерт шалгарсан компанийн мэдээллийг нарийн нягтлаагүй асуудал үүссэн байдаг. Тодруулбал, 2021 оны 10-р сар, 2022 оны 5-р сард тендерийг зарлаж байсан бөгөөд түлхүүр гардуулах нөхцөлтэй байв. Эрчим хүчний яамнаас зарласан тендерт Монгол, Камбож, Хятадын нийт 4 компани шалгарсан. Хятадын энэ салбартаа туршлагатай China Western Power Industrial, Beijing Beizhong Steam Turbine Generator компани болон дотоодоос Моннис Интернэйшнл компанийн охин компани Майнс ап, Камбож улсын Mitime компани төслийг бие дааж хэрэгжүүлэх саналтайгаар оролцсон байна. Ингээд боломжит бага дүнгээр буюу 598 сая ам.долларын санал ирүүлсэн учир Засгаар хэлэлцүүлж, дэмжигдсэн байдаг.
Тендерт шалгарсан уг компани нь хэдийгээр Камбож улсад бүртгэлтэй боловч хятад эзэнтэй бөгөөд тендерийн шалгаруулахын өмнөхөн Монголд үйл ажиллагаагаа явуулахаар бүртгүүлчихсэн байсан нь хэвлэлүүдэд бичигдэж олны анхаарлын төвд орж байлаа. Хэд хэдэн улсад цахилгаан станц барьсан туршлагатай уг компанийн голлох төслүүд Хятадад хэрэгжиж байсан бөгөөд манай тендерт ялбал туслан гүйцэтгэгчээрээ Хятадын найман компанийг ажиллуулахаа илэрхийлсний дотор “Чайна энержи инженеринг группийн Хэйлонжиан энержи инженеринг компани ч байсан юм. Гэтэл тендерт шалгарсан Mitime компанитай холбоотой гомдлыг уг тендерт өрсөлдсөн дотоодын болон Хятадын компаниас гаргаж, Metime компанийн тендерт өрсөлдөхдөө нэрлэсэн төслүүд нь худлаа гэдэг асуудал хөндөгдсөн байдаг. Бүхэл бүтэн яам, Засгийн газраар тендерт шалгарсан компанийг нь хэлэлцэхдээ хөрөнгийн баталгаа, хэрэгжүүлсэн төслүүдийнх нь талаарх нарийн мэдээллүүдийг нягтлаагүй байсан болж таарсан нь өнөө дуулианд ногоон автобусны хэрэг шиг л ээдрээтэй зүйл өрнөх байсныг үгүйсгэхгүй.
Эрчим хүчний яам Mitime-аас хангалттай материал, нотолгоотой баримт бичгүүд бүрдүүлж өгөөгүй байхад шалгаруулсан үндэслэлээ хэрхэн тайлбарлаж Засаг дээр барьж орж ирсэн нь тун чиг сонирхолтой. Ингээд энэ асуудлаас үүдэж Сангийн яам дахин үнэлгээ хийхээр болж, үнэлгээ дуустал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боломжгүй нөхцөл байдал үүссээр өнөөдрийг хүрч царцаад буй.
Тэгвэл "Тавантолгой" 450 МВт-ын дулааны цахилгаан станц барих төслийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчийг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан сонгон шалгаруулан, барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэх шуум дэгдлээ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны дараа барилга угсралтын ажлын гэрээ байгуулж, төслийн өртөг, гүйцэтгэгчийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас зарласан 14 мега төслийн нэг нь "Тавантолгой" дулааны цахилгаан станц. Улаанбаатар хотоос 570 км зайд байрлах "Тавантолгой" дулааны цахилгаан станц нь Тавантолгойн нүүрсний уурхайтай залгаа байрладаг. Уг станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд барьж байгуулахаар төлөвлөж буй. Өнгөрсөн 2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 гаруй жил гацсан" Тавантолгой" 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байв. Энэ зорилтынхоо хүрээнд станцын бүтээн байгуулалтыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэх..
"Тавантолгой" дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн БНХАУ-аас импортолж буй Өмнөд бүсийн эрчим хүчний системийн нийт хэрэглээний 93 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, дунджаар нэг жилд зарцуулж буй 120-140 сая ам долларын гадагшаа чиглэсэн валютын мөнгөн урсгалыг дотоодод үлдээх боломжтой гэх тооцоолол бий.
Энэ төсөл ажил бололгүй 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Ирэх хаврын чуулганаар ам нээх нь үү? гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Төслийг гацааж, урагшлуулах гэхээр тендер будилаантуулж царцаадаг нөхдүүдэд Ерөнхий сайд хатуухан арга хэмжээ авч байж л энэ ажил урагшлах биз ээ.







Зочин · 2 цагийн өмнө
XALYYXAN SEXSEER SHAAN VANXANDI XUCHINDEX ERCHUUDN ANUSN NUX DOLOOMR BOOW XOXOOD BOOW XELEERE XUSMEER DOLOOX