UBCab-ийн жолооч нарын санаачилсан "Дулаан аян" дөрөв дэх жилдээ үргэлжилж байна.

Тодруулбал, жил бүрийн хамгийн хүйтэн үе буюу дөрвөн ес эхлэх үед, алслагдсан бүсэд амьдардаг, нийтийн тээврийн хүртээмж муутай газруудад амьдарч буй иргэдийг зорьсон газарт нь аюулгүй, дааруулахгүй хүргэх зорилготой аян юм. 

Тус компанийн жолооч нар өөрсдийн дата, туршлагадаа үндэслэн сонгосон байршлуудаар очиж, чин сэтгэлээсээ үйлчилж буй. Энэхүү аян нь энэ сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд  долоо хоногийн турш үргэлжлэх юм байна. Иргэдэд өглөө болон орой ажил тарах үеэр үнэ төлбөргүй үйлчилж байгаад талархууштай.