Дээрэм, танхай хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
2014/07/24
Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд энэ сарын 24-ний байдлаар иргэд байгууллагаас нийт 3709 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн 1325, зам тээвэр, ослын 218 мэдээлэл иржээ.
Уг мэдээллийн дагуу шалгахад гэмт хэргийн шинжтэй 32 үйлдэл шалгагдсаныг холбогдох нэгжүүдэд шилжүүлэн Цагдаагийн байгууллагын алба хаагчид 32 гэмт хэргийн шинжтэй үйлдлийн 21 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.
Тодруулбал, БЗД-ийн 3 дугаар хороо, “Сансрын тунелийн урд бусдад дээрэмдүүллээ” гэсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух 21 настай эрэгтэй О, 18 настай эрэгтэй Б, 23 настай эрэгтэй С нар бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух 35 настай эрэгэй А гэгчийг дээрэмдсэнийг илрүүлэн БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа аж.
БЗД-ийн 15 дугаар хороо, “Дэлгүүрийн хаалгыг хүмүүс эвдээд байна” гэсэн иргэний мэдээллээр очиж шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 21 дүгээр хороонд оршин суух 15 настай эрэгтэй Б, Э , 16 настай эрэгтэй Б нар бүлэглэн эвдэж хүнсний дэлгүүрээс бараа хулгайлж байсан хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
БГД-ийн 23 дугаар хороо, “Хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээ, мэдээллээр очиж шалгахад БГД-ийн 23 дугаар хорооны 39 настай иргэн Б-г мөн хороонд оршин суух 31 настай эрэгтэй О гэгч нь хэвлийн тус газар нь мэсний зүйлээр гэмтээж танхайрсныг БГД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- СХД-ийн 24 дүгээр хороо, “Баруун салааны чиглэлийн автобусанд зодоон болоод байна” гэсэн дуудлагын дагуу очиход СХД-ийн 24 дүгээр хороонд оршин суух 17 настай эрэгтэй Б-г тус хороонд оршин суух 21 настай А гэгч нь бусадтай бүлэглэн зодож танхайрсныг СХД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- СХД-ийн 7 дугаар хороо, Баруун салаа, Мон-лаа компаний хойд замд мотоцикльтой хүн Hyundai Sonata маркийн автомашинтай мөргөлдөж Ховд аймгийн Манхан сумын харьяат 20 настай М гэгчийг гэмтээсэн байна. Мотоциклийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү осол гаргаж хэргийн газраа орхин явсан байжээ.
- БГД-ийн 6 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө Түмэн плазагийн урд замд Hyundai Accent 64-58 сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч болох БЗД-14 хороонд оршин суух 22 настай эрэгтэй Х гэгчийг мөргөж гэмтээн хэрэг ослын газрыг орхиж явсан байна. Иймд дээрх ослыг харсан хүн ЗЦГ-ын 124 шуурхай утсанд мэдэгдэнэ үү.
Хэдийгээр амралтын үе ид үргэлжилж хэрэг ослын дуудлага харьцангуй тайван байгаа ч Иргэн та санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэгт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, зүй зохистойгоор амралтаа өнгөрүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Энэхүү мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байгаа болно.
Х.Даваа
Зочин · 2014/07/25
баярлалаа