ХХЗХ-ны Б.Балгансүрэн даргад эсэргүүцлээ илэрхийллээ
2014/07/25
“Хаан жимс” амралтын газрыг Туул гол руу бохироо асгадаг гэх мэдээлэл нийтэлснийх нь төлөө Amjilt.com сайтыг энэ сарын 4-ны өдөр тодорхой шалтгаангүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хаасан билээ.
Amjilt.com сайтыг хаасны учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус амралтын газрын 33 хувийг эзэмшдэг учраас тэр юм . Amjilt.com сайт хаагдаад 21 хонож байгаа аж.
Төрийн алба хашиж байгаа хүн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаад бухимдаж Amjilt.com сайтын хамт олон өнөөдөр өглөө Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “Б.Балгансүрэн даргаа Хуулиа биелүүлж бидэнд шудрага ёсыг өгөөч” гэсэн утга бүхий уриа лоозонг барьжээ. Сайтын ажилчид Amjilt.com-ын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл өглөө бүр Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлэх юм байна.
Зочин · 2014/07/27
Алтанхуягт долигнож сайт хааж болохгүй. Шударга бай. Залуусын зөв
Зочин · 2014/07/26
ok
Зочин · 2014/07/26
Тэгэхээр
Зочин · 2014/07/26
Зочин · 2014/07/26
Балгансүрэн Увсынх гэж үнэнүү З.Энхболд томилсон гэж нэг хүн баранд яриж байхийг сонслоо