Мөрдөн байцаагчийн ёс зүйгээ уландаа гишгэж байна уу
2014/07/27
Өнөөдөр хар тамхины хэрэгт холбогдоод байгаа гэх Г.Сарангэрэлийг дөрвөн найзынх нь хамт шүүнэ. Гэхдээ шүүх ажиллагаа болохоос өмнө мөрдөн байцаагчид Г.Сарангэрэлийн сэтгэлд хар толбо үүсгэчихсэн нь харамсалтай.
Учир юу гэвэл, энэ сарын 24-нд Г.Сарангэрэл амиа хорлохыг завдсан үйлдэл 461 дүгээр хорих ангид гарсан юм. Түүнийг батлан даалтад гаргасан ч шүүх бүрэлдэхүүн үргэжлүүлэн хорих шийдвэр гаргасан учир 461 дүгээр хорих ангийн хаалттай хаалганы цаана эрхээ зөрчүүлэн суугаа гэх. Гэхдээ түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар Г.Сарангэрэл сэтгэл санааны хувьд болон биеийн байдал нь маш хүнд байгаа юм билээ. Учир нь Г.Сарангэрэлийн аав нь мөрдөн байцаагчид түүнийг өргөмөл охин гэдгийг хэлсэн байна. Гэвч тэрбээр “Энэ бүхнийг охинд минь нь битгий хэлээрэй” гэж захижээ. Харамсалтай нь мөрдөн байцаагчид нь хувь хүний нууцыг задруулж, өөрийг нь айлын өргөмөл охин гэдгийг хэлсэн байна. Тиймээс Г.Сарангэрэл сэтгэл санааны хүнд цохилтод орж, энэ сарын 24-нд амиа хорлохыг завджээ.
Харин өнөөдөр хар тамхины хэрэгт холбогдоод байгаа гэх Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхэд болно. Хэдийгээр Г.Сарангэрэлийг батлан даалтад гаргасан ч шүүх бүрэлдэхүүн 461 дүгээр хорих ангид үргэжлүүлэн хорихоор шийдвэрлэж, шүүх хурал нь хэд хэдэн удаа хойшлоод байгаа юм. Шүүгдэгч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар хэргийг шүүж буй шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлтээ хоёр дахь удаагаа гаргасан юм. Тиймээс өнөөдрийн шүүх хуралд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ оролцох эсэх нь эргэлзээтэй ч өмгөөлөгч Г.Батбаяр дээрх болсон үйлдлээс шалтгааж шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ дахин тавихаар болсон юм. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн хэрхэн шийдэхийг харах л үлдэж байна.
Үүний зэрэгцээ хар тамхины хэрэгт холбогдоод байгаа гэх Г.Сарангэрэл охины асуудлаас болж мөрдөн байцаагчийн ёс зүй хөндөгдөж байгаа юм.
Зочин · 2014/07/28
Budersen negiigee tulhedeggui mongol uhaan gj bdg daa huurhii en amitaniig ingej zowoogood yahav de nuguu uls turiin h n l togloom blj bgaa biz dee hen ch alddag bid bugdeeree l alddag 1.gee ingej chichleh hereg bgaa yumu. Nerteigeer shuud buudchihval yasan yum ingej zovooj bhaar amar yum bishvv
Зочин · 2014/07/28
Jargaldaa tashyyrsan ***** um...Xar ***xi xereglesen zarj bysdiig xorloson umiig und ni omoorood baidag bnaa...iim myysain umnyydaas bolj ochnoon genen xyyxdyyd byryy zam ryy orj bg****d...****val taarna *** ryygaa
Зочин · 2014/07/28
Маш сайн хэлсэн байна.
Зочин · 2014/07/28
Зочин · 2014/07/28
Ямар өөдгүй эцэг вэ.Хүүхдийн хувь заяагаар тоглох эрх энэ эцэг шиг юманд байхгүй.Охиныг өрөвдчихлөө.
т · 2014/07/28
унэн ******ийн омгоологчтэй юм зориуд санаатай явуулага хийгээд байна. Хуулийхнийг хагаралдуулж
Зочин · 2014/07/28
уулаасаа МуУ заяатай амьтан юмаадаа!байх ёстой газраа л бга юм бна
Зочин · 2014/07/28
Хэнд ч битгий хэлээрэй гэсэн үгийг хэнд ч битгий хэлээрэй гэж хэнд битгий хэл гэдэг юутай үнэн үг вэ. Энэ аав ээж 2-ийг яагаад охиныхоо төлөө биш юм болоо гээд гайхаад байсан юм. Ийм учиртай байж. Хүн ******тай хүмүүс юм даа. Энэ охин одоо энэ нэг тэнэг өмгөөлөгчийн тоглоом болоод дуусах юм байна даа. Хөөрхий охин өр өвдөж байна.
Зочин · 2014/07/28
http://hackfbaccountlive.com/?ref=610993
Зочин · 2014/07/28
ene yashka oxin odoo shoudaxa zogsoomor yma tenwgteed bx ym xvn bvxen oorinx ni buruutaig medseer bxad genen tsewer ariun oxin blox geed yadchix ymaa delxiigees ****