Түргэн хоолны хүргэлтээ залхтал сурталчилдаг “Mixx pizza”-ныхан үйлчлүүлэгчдээ түүхий тахианы махаар үйлчилжээ.

Тодруулбал, үйлчлүүлэгчийн  35900 төгрөгөөр захиалсан гурван төрлөөр амталсан тахианы мах нь голдоо түүхий байсан гэнэ. Үүнд үйлчлүүлэгч бухимдалтай байгаагаа илэрхийлж манайд хандсан юм. Тэрбээр “Үйлчилгээний байгууллага гэхэд дэндүү юм. Дагалддаг сэтгүүл нь хүн унших аргагүй үрчгэр. Дээрээс нь хүргэж өгсөн хүн нь хэдэн төгрөгийн хариулт өгснөө ч мэдэхгүй будилсан.  Будилж будилж өгсөн тахиа нь ийм байхаар хэн ч уурлана биз дээ. Ямар азаар хүүхэд идчихээгүй юм. Урьд нь бас нэг пицца захиалсан гурил нь түүхийрчихсэн байсан. Үйлчилгээний байгууллагууд үйлчилгээ, чанартаа анхаармаар байна” гэдгийг хэлж байсан юм.

Бид энэхүү мэдээллийг байгууллагын нэр төрд халдах зорилгоор бус сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг түгээсэн болно.

Т.Энхрий