Үндэсний баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах нь зөв үү?!
59 минутын өмнө

Дэлхийд ганцхан монгол наадмын тухай хуулиа өөрчлөл талаар хэлэлцээд эхэллээ.
Угтаа дэлхийд ганцхан хэмээн гайхагддаг наадмынхаа хуулинд өөрчлөлт оруулахын тухайд биш цаашдаа өргөжүүлэн тэлэх үүсэл хөгжлийн өв тэгш авч үлдэн ирээдүй хойчдээ өвлүүлэх томоохон соёлын нэг. Гэтэл гадаад улсад баяр наадам зохион байгуулагдахад ч бөхийн цол өгдөг болно гэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тэргүүтэй улс төрчид өргөн барьж өчигдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэв. Харин түүний эл хууль дэмжигдээгүй унасан юм.
Тэгвэл П.Сайнзориг тэргүүтэй хэсэг гишүүдийн өргөн барьсан хууль дэмжигдлээ. Энэхүү хууль нь мөн л баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах юм.
Өөрөөр хэлбэл, хоёр гишүүний өргөн барьсан хуулийн заалтууд ихээхэн ялгаатай байлаа. Тодруулбал, О.Амгаланбаатарын санаачилсан хуулийн төсөлд:
- Гадаадад улсад амьдарч буй Монголчуудын дунд наадам хийж цол олгох
- Наадмаар 10 хоног амардаг болох
- Наадам үзэгчдийн дунд наадам зохион байгуулах гэх зэрэг олон заалттай байсан.
Харин П.Сайнзоригийн санаачилсан хуулийн төсөлд:
- Их Монгол Улсын 820 жилийн тэгш ойг тэмдэглэх - 17 бөхөд улсын цол нөхөж олгох өөрчлөлт тусгасан юм. төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх,улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгажээ.
Ер нь баяр наадмын хуулиндаа өөрчлөлт оруулах нь зөв үү?!






