Г.Буяндорж нарын шүүх хурал 2 дахь өдрөө үргэлжилнэ
2014/07/30
"Ноёд" группын захирал Г.Буяндорж нарыг шүүх хурал өчигдөр өглөө 09:30 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхэлсэн билээ. Шүүх хурал өнөөдөр ч үргэлжлэнэ.
Эл хэргийн талаар тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт буруутгасан.
Х.Даваа