Орон нутгийн замд хяналт шалгалтыг 24 цагийн хөдөлгөөнт эргүүлийн автомашинтайгаар хийж байгаа билээ.
НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс нь ХАБХХ-ийн алба хаагч нартай хамтран урин дулаан цаг болсонтой холбогдуулан хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн нутаг Лүн, Баянцогт сумын чиглэлд зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч болон хөдөлгөөнд оролцогч нарын замын хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг ажиллуулж хяналт шалгалт хийхэд дараах зөрчил дутагдал илэрчээ.

Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 85-16 ЗАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Бат-Эрдэнэ нь 44 зорчигчтой хурд хэтрүүлсэн
1. Говь-Алтай аймгаас -Улаанбаатар хот руу явж байсан 03-51 ГАА дугаарын хот хоорондын зорчигч тэээврийн автобусны жолооч нь 39 зорчигчтой хурд хэтрүүлсэн
2. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан 15-80 ГАҮ хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Нэргүй нь ээлжийн жолоочгүй
3. Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан 96-09 АРХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Лхамаа нь жолооны үнэмлэхтэй боловч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ээлжийн жолоочгүй,
4. 68-20 ЗАА, 84-85 БНХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар нь ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явахад нь саатуулан Улаанбаатар хот руу буцаасан. Энэ нь иргэдийн ихээр чирэгдүүлж бухимдуулж байх тул дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

Ажилдаа харицлагагүй хандаж буй албан тушаалтанд хариуцлага тооцох талаар албан мэдэгдэл шаардлагыг НЗЦГ-с хүргүүлсэн, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж тогтмол хяналт шалгалт тавьж зөрчлийг нэн даруй арилгах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллах, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Мөн орон нутгийн замд илэрч буй гол зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, хүн тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчил ихээр илэрч байгаад арга хэмжээ тооцон ажиллана.

Орон нутгийн замд хийж буй хяналт шалгалтийг 8 сарыг дуустал тасралтгүй 24 цагаар хяналт тавьж ажиллах юм.

Иймд жолооч та бүхэн орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорих гэж байгаа бол МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм болоод бусад нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийн хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг НЗЦГ Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.

Х.Даваа