Хөдөө аж ахуйн их сургуулийн хойд замыг ирэх долоо хоногийн даваа гаригаас лхагва гариг хүртэл хаахаар болсныг Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.

"Шинэ бүтээн байгуулалт дунд" хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто замын барилгын ажлыг "Эсто" ХХК гүйцэтгэж байна. Уг зам барилгын ажлын хүрээнд "Соёмбо" хотхоны зүүн тал буюу ПК 3+400с Зайсангийн уулзвар буюу ПК 3+860 хүртэлх (ХААИС-ийн хойд зам) замыг наймдугаар сарын 3-5-ны өдрүүдэд хааж, зам засварын ажил хийх болсон байна.

Иймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг зөв замаа сонгон зорчихыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Х.Даваа