Хамгийн "романтик", "яг тохирсон" хосууд хэмээн олны хайр хүндэтгэлийг хүртдэг хосууд бол Дуучин Б.Амархүү, Азийн топ модель, загвар өмсөгч О.Ариунзул нар билээ. Тэд саяхан "Орифлейм" шинэ улиралын сэтгүүлийн нүүрийг чимэх зураг авалтандаа ороод эх орондоо ирсэн.

Олны танил эрхэмүүдийн амьдрал олны нүдэнд эл байж, шүүмж, магтаалд ихээхэн өртдөг. Залуу хосуудаас ч мөн адил энэхүү зүйл холуур өнгөрдөггүй. Дээрх гэрэл зургийг авахуулж өөрсдийн нүүр номондоо нийтлэхэд нэлээд их шүүмжлэлд өртөв. Фэнүүдээсээ үргэлж л урмын үг сонсдог байсан тэд энэ удаад "Амархүү нь жаргалтай харагдаж байна. Найз бүсгүй нь шал хиймэл дүр гаргах юм аа зураг болгон нь нэг иймэрхүү. Хүчээр хайрлуулж байгаа юм шиг" гэж нэлээн хэдэн найзууд нь хэлжээ.

Мөн "Эмэгтэй хүн бүр зураг авахуулах гэж хиймэл болдог. Амьдрал дээр аз жаргалтай ч юм бил үү, яаж мэдлээ" гэсэн бол "Сайн яваа нэгэнтэй бүү атаарх. Найз охин нь гоё ихэмсэг. Амархүүд хүмүүс хайртай болохоороо сайн ханьтай болоосой гэсэндээ бүсгүйг жаахан өөнтөглөөд байгаа юм болов уу надад эрхэлсэн царай харагдаж байна" хэмээн өмөөрсөн сэтгэгдлүүд үлдээсэн байна.

Ямартай ч Б.Амархүү, О.Ариунзул нарын хамтдаа авахуулсан энэхүү гэрэл зураг үнэнч шүтэн бишрэгчдийнхэн дунд ширүүхэн маргаан үүсгэж, хамгийн их шүүмжлэлд өртсөн зургаар тодорлоо. Өмнө нь тэднийг дэмжигчид ийн ихээр шүүмжилж, өмөөрч байгаагүй юм.

Д.Ана