Дараах 42 улсын иргэд Монголд визгүй зорчино
2014/08/03
Монгол Улсад иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлаж, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Энэхүү шийдвэрийн дагуу жагсаалтад нэр дурдсан орны иргэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих юм.
Уг жагсаалтад Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гибралтар, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Ирланд, Кипр, Коста-Рика, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвег, Панам, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар, Эстони зэрэг 42 улс багтсан байна.
Гэхдээ зарим орны нөхцөл байдлыг харгалзан гадаадын иргэдийг олон улсын нисэх болон галт тэрэгний буудлаар саадгүй нэвтрүүлэхийн тулд иргэд нь Монгол Улсад визгүй зорчих болсон тухай мэдээллийг дотоодын холбогдох байгууллагуудадаа мэдэгдэж, мэдээллийн сандаа оруулж хариу нотлох хүртэлх хугацаанд иргэд виз мэдүүлэх хүсэлт тавих тохиолдолд визийг хилийн чанад дахь манай ДТГ-ууд олгон үйлчилж байна.
Зочин · 2014/08/04
diplomat esond jijig tom gej jlgah jsgyi anu iin irged manaid 15 do**** bish bidentei ijil 160 do**** teleh estoi
Зочин · 2014/08/04
DOX · 2014/08/04
ingej ih duraaraa uls orondo orulj DOX olonoor no awchirah gd bgam bn l da...
Зочин · 2014/08/04
Ядаж хариүд нь харилцан визгүй болговол зүгээр байна гадаад хэргийн яам дараагын юмаа бодсон байлгүй дээ
Зочин · 2014/08/04
Зочин · 2014/08/04
eh orniihoo viziig ingej unelj bolohgui baihaa,arvan jiliin daraa mongoliin viza 5000 do**** bolnoo
Зочин · 2014/08/04
uu yostoi nice,