Сүүлийн үед Архангай аймагт байгалийн гамшиг нүүрлээд байна уу, гэлтэй үзэгдлүүд гарах боллоо. Хэдхэн хоногийн өмнө Хашаат суманд хүчтэй хуй салхи буюу хар салхи болж хүний амь эрсэдсэн. Тэгвэл өчигдөр өглөө 11.00 цагийн орчимд Архангай аймгийн Цахиур суманд цас оржээ.

Халуун зунаар цас орсон байгаа нь ер бусын үзэгдэл. Ус, цаг агаарын урьдчилан гаргасан мэдээгээр энэ сарын дунд үеэс эхлэн ихэнхи нутгаар сэрүүхэн байх төлөвтэй байгаа аж.

 

 

 

Х.Даваа