Цаг агаарын эрс тэс тогтворгүй байдлын улмаас орон нутагт байгалийн онц сонин үзэгдэл гарах болсон.

Тухайлбал, Архангай аймгийн Хашаат суманд хүчтэй хар салхи гарсны улмаас хоёр хүн нас барж, 10 гаруй айлын гэр нурж 200 гаруй мал хорогдсон юм. Түүнчлэн тус аймгийн Цахир суманд наймдугаар сарын 1-3-нд мөндөр орж, уулын оройгоор цас орон эрс хүйтэрчээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Ч.Пунцагдоржоос тодрууллаа.

-Ургац хураалтын cap эхэлж байна. Иймээс цаг агаар ямар байх талаар мэдээлэл өгнө үү?
-Наймдугаар сарын гурав-дугаар арав хоногтзарим уулархаг бүс нутгаар цочир хүйтэрч нойтон цас орно. Энэ жил хур бороо элбэг зун болж буй нь дэлхийн дулааралтай холбоотой. Дэлхийн дулаарал болохын хэрээр хур бороо, тунадас орох нь их болж үүлэрхэг едрүүд ихэсдэг.

-Зуны адаг сараар Архангай аймагт цас орсон нь ямар учиртай вэ?
-Байдаг л үзэгдэл. Зун цас орж л байдаг шүү дээ. 1977 оны зун Өверхангайд цас орж байсан. Долдугаар сард ч гэсэн цас орох нь бий. Ихэвчлэн зуны адаг сард цас ордог. Цаг агаарын мэдээгээр хур тунадастай гэж зарлавал ер нь цас орно л гэсэн үг.

-Архангай аймгийн Хашаат суманд болсон хүчтэй хар салхины улмаас хүн, мал хохирсон. Өмнө нь ийм хүчтэй хар салхи болж байсан уу?
-Архангай аймгийн Хашаат суманд болсон хүчтэй хар салхийг олон улсад торнадо гэж нэрлэдэг. Энэхүү хүчтэй хар салхи өмнө нь болж байсан. Хойшид ч болохгүй гэхүндэслэлгүй. Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй учир хүн мал гамшигт ертөөгүй тохиолдолд хүмүүс мэддэггүй. Архангай аймагт болсон хүчтэй хар салхи
мөн Өвөрхангай аймгийг дайрч өнгөрсөн. Хүн мал дайраагүй эзгүй газар болсон учир хүмүүс мэдээгүй өнгөрсөн.

Торнадо салхины хурдыг радараар мэдэж авах боломжтой. Радар нь ганцхан Улаанбаатар хотод байдаг учраас Архангайд болсон хар салхины хурдыг одоогоор тогтоож чадаагүй. Олон улсад иймэрхүү байгалийн гамшигт үзэгдэл болохоос 20 минутын өмнө мэдээлдэг. Ойролцоогоор 80-90 м/секундын хурдтай байсан гэж бид үзэж байгаа. Тус аймгийн Хашаат сумын Хөөверт болсон хүчтэй хар салхи нь 300-400 метр өрген 10 км-ийн урт зурвасыг дайран өнгөрсөн.

- Хүчтэй салхины үеэр теннисний бөмбөгийн хэмжээтэй мөндөр орсон. Энэ нь байдлыг улам хурцатгасан шүү дээ?
-Торнадо нь том үүл байдаг. Зөвхөн юүлүүр буюу хүчтэй хуйлрах хар салхи нь 300-400 метр өндөрт эргэлддэг. Үүлэн дотор үүссэн тунадасны элементэд ганц шалтгаан бий. Газрын гадаргад 20 градусын дулаантай байдаг бол үүлэн тунадас нь 14-15 км-ийн өндөр. Тэнд -55 градусын хүйтэн байдаг. Үүлний элементийн өгсөх урсах урсгал нь салаавчилсан хэлбэртэй байдаг учраас усан дуслууд өгсөх уруудах хэлбэрээр дээш доош хүчтэй цохигдсоор том мөндер болон газарт буудаг.

Б.Дэлгэрцэцэг