Од болон гялалзаж яваа монгол охин
2014/08/04
Түүний нэр Б.Хэрлэн. Хэрлэн АНУ-д био-анагаах инженерийн мэргэжлээр суралцахын сацуу “Фамили Трий ДНХ” компанид ажилладаг.
Тэр элэгний хорт хавдар анагаах талаар генетикийн судалгаа хийдэг ажээ. Түүний судалгаа дэлхийн олон сая хүнийг шаналгасан энэ өвчнийг эмчлэх аргыг нээхэд тус болно. Гэхдээ түүнд өөр нэг зорилго бий. Энэ нь өөрийн үндэстний гарал угсааг судлан тогтоох ажээ. Сонихолтой, гэхдээ тун эгзэгтэй түүхийн сэдэв.
Хэрлэн монгол үндэстэн хэн бэ гэдгийг үнэн зөвөөр танин мэдэж, үүнд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээс хүссэн тул монголчуудын гарал үүслийг 2008 оноос бие даан судалж эхэлжээ. Хэрлэн хүний гарал үүслийн талаар илүү нарийн, хэрэгтэй мэдээлэл өгч чадах эрэгтэй хүний Y хромсомын ДНХ дээр өөрийн судалгааг явуулж байна. Тэрээр Чингис хааны Ү хромсомын удамшлыг мөшгөн судалж, эхний үр дүнгээ олон улсын генетик судалгааны сэтгүүлд хэвлүүлжээ.
Хэрлэнгийн судалгаа юуны өмнө монголчуудын үүсэл гарвалын талаарх буруу ташаа үзэл, түүгээр зогсохгүй монголчууд ба Чингис хааныг мал адгуус мэт тохуурхаж, доромжилсон үзлийг залруулж, зогсооход ихээхэн ач холбогдолтой болжээ. Тухайлбал, хоёр жилийн өмнө хятадууд манай их хааны генийг мал эмнэлгийн лабораторидоо судалж дэлхийн нэг тэрбум хүн Чингис хааны генийг тээж байгаа гэсэн мэдээллийг олон улсад түгээж байв. Харин Хэрлэнгийн судалгаа энэ бүхэн ор үндэсгүй болохыг харуулж байна.
Б.Хэрлэн “хөх толбо”-той л бол монгол, эсвэл ази буюу монголойд төрхтэй л бол монгол гаралтай гэсэн буруу ташаа үзлийг залруулан засах талаар их зүтгэл гарган ажиллаж байгаа судлаач юм.
Монголчуудын Ү-ДНХ-ийн гапло бүлгүүд (генийн кодууд)-ийг бусад үндэстнүүдтэй харьцуулсан түүний судалгаа “монголчууд нь солонгосчуудаас (мөн хятад, түвд, япончуудаас) удамшлын хувьд их ялгаатай” гэдгийг баталжээ. Монголчуудын давамгай гапло бүлэг нь C3 юм. Гэтэл, жишээ нь солонгос үндэстэнд O гапло бүлэг давамгай бөгөөд энэ нь Зүүн Өмнөд Азийн малай, индонези гаралтнуудын гапло бүлэг ажээ. Харин солонгосчуудын энэ гапло бүлэг монголчуудад бараг байхгүй байна. Энэ нь солонгос, монголчууд нэг гаралтай, эсвэл солонгосчууд эрт цагт Монголд амьдарч байсан гэх мэт буруу үзлийг няцаахад хэрэгтэй бодит баримт нотолгоо юм.
Нөгөө талаар Хэрлэнгийн судалгаа маш зоригтой алхам юм. Яагаад гэвэл түүний байр суурь ШУА, МУИС зэрэг Монголын шинжлэх ухааны байгууллагын олон жил хийж ирсэн судалгааны эсрэг байгаа юм. Тухайлбал, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, солонгосчуудтай олон жил гар нийлэн ажиллаж буй доктор Д.Цэвээндорж 2011 онд монгол, солонгосчууд хүннүгээс үүссэн хамгийн ойр ах дүү үндэстэн гэж нийтэд зарлаж байв.
Хэрлэн мөн монгол, түрэг хэлтнүүдийн талаарх ташаа үзлийг залруулахад тун хэрэгтэй судалгаа хийжээ. Тэр Чингис хаан түрэг, казахын өвөг дээдэс, монгол, түрэг гарал нэг гэх мэт үзлийг няцаадаг ажээ. Түүний судалгаа түрэг хэлт алтай, киргиз, якутыг монголд хамгийн ойр гэж бид өөрсдөө боддог нь том эндүүрэл гэдгийг хэлж байна. Үнэндээ тэд монголчуудтай ойр холбоогүй хүмүүс ажээ.
Тэрээр өөр нэг буруу үзлийг няцааж байна. Чингис хааны үед монгол түрэмгийлэгчид ирж хүчирхийлэл үйлдсэнээс өнөөгийн түрэг угсаатан казахууд хавтгай нүүр, онигор нүдтэй болсон гэх ойлголтыг оросуудын зүгээс тарааж ирсэн юм. Харин Хэрлэн казах хүмүүс монголчуудын эзлэн түрэмгийлэлээс бус, харин хамаагүй урт удаан үйл явцын үр дүнд үүссэн гэж үзэж байна. Иймээс казахууд өөрсдийгөө монгол, эсвэл Чингис хаан казах хүн гэж маргах хэрэггүй ажээ.
Ийм нэгэн монгол судлаач сурч хөдөлмөрлөж, бүтээл тууриван явна. Тэр энэ бүхнийг өөрийн санаачлага, хүчээр л амжуулж байгаа билээ. Гэтэл Монголын ШУА, их сургуулиуд, тэдгээрт багагүй хангамж, цалин хүртэж буй өндөр цол, хэргэмтэй өнөөгийн доктор эрхмүүд улсынхаа төлөө юу хийж гийгүүлж байна вэ? Хамаг юмаа тавиад туусан өнөөгийн Монголын шинжлэх ухааны байр байдал хэцүүхэн байна даа. Гэхдээ энэ хар бараан бодолтой зэрэгцэн Монгол Улсын ирээдүйг Хэрлэн шиг охид, хөвгүүд л бүтээн байгуулна даа гэсэн найдварын гэгээ тусаж буйг өгүүсэн нь энэ юм.
О.Алтан
SS · 2014/08/06
Ali deer ueiin medeeg odoo l site-uud tavij ehelj bna daa. AMjilt kherleen!
Зочин · 2014/08/06
Yahav zaluu hin mergejleeree ajil hiiged yavj bg l yum. Bn.Gehdee yum od mod boloh vee dee?Hoert ene buh callo group kazah n mongol bish Mongol n oros bish ene ter odoo yamar ach holbogdoltoi um be ?Er n neg l surjin garchig darjin angan ***tni ajliig surjin yarij yumdaaNobelin ***gnal yag erdemtni huvd yaguuruu avsanbolOd bolood gylalzaj bn gej boloh lbaihIErdemt hin daruu ih nurun dulguun gej ertni mongol ug bii.Sain bod
Зочин · 2014/08/06
Зочин · 2014/08/06
Зочин · 2014/08/05
ulam ihig higerei amjilt amjilt
Зочин · 2014/08/05
ulam ihig higerei amjilt amjilt
Зочин · 2014/08/05
Зочин · 2014/08/05
Ёстой мундаг сайхан байна шүү,баяр хүргэн улам их амжилт хүсэн ерөөе
Зочин · 2014/08/05
мундаг юмаа, оюун ухаанаар гийгүүлдэг бүсгүйчүүд тун ******ордсон ийм үед мэдлэг ухаан төгс Хэрлэнгээр бахархаж байна...
Зочин · 2014/08/05
Судалгаанд нь амжилт хүсье
Зочин · 2014/08/05
Амжилт хүсэе. Сайхан мэдээ дуулгаарай бүү PR-рай
Зочин · 2014/08/05
Интернэйшнл Техникал Коллежийн ХАБЭА-н ажилтан бэлтгэх ээлжит сургалт 8 дугаар сарын 18-нд эхлэх гэж байна. Амжиж бүртгүүлээрэй.
Зочин · 2014/08/05
Зочин · 2014/08/05
Mundag baharhaj baina AMJILT HUSIE
Nice · 2014/08/05
Зочин · 2014/08/05
Алтанхуягийн охинд ийм л сэтгэлгээ дутагдаад байна.Би аавын цустай хүн гээд хулгайлаад байж болохгүй шүүдээ.Хааяа бас ийм гоё гэгээлэг юм уншихад сайхан байна.Хэрлэн дүүдээд амжилт хүсье
Зочин · 2014/08/05
Sudalgaand ni undur amjilt husye!
Зочин · 2014/08/05
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag