Иргэний нисэхийн ерөнхий газар гэдэг ёстой нэг хэдэн үеэрээ хэл амны бай болсон газар бий. Туркын онгоц бууж байхад нислэгийн зурвас дээр машин байсан л гэнэ, их бага осолын буулт байсан байгаагүй гээд байнга хэлтэй амтай байдаг энэ газар харин энэ удаад эсрэгээрээ инээд хөөр баяр баясгалан бэлэглэж байна.

Дэлхийд алдартай Harlem Shake, PSY - Gentelman зэрэг дуунууд дээр хөөрхөн бүжиглээд авч байгаа харагдах юм. Цахим орчинд "хийх ажилгүй юмнууд, улсын онцгой обект дээр ингэж болохгүйшдээ, арайчдээ болиосой ажлаа хийгээсэй" гэсэн сэтгэгдлүүд хэдэн зуугаараа хөвөрч эхэллээ.

Юутай ч Т.Лхагвасүрэн даргатай ИНЕГ-ын хамт олонд УИХ-ын бие даагч гишүүдэд ч урлаг спортын өндөр амжилт хүсэн ерөөе.