"Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмааг орчин үеийн хөгжим сонсогчид таних биз ээ. Монголын рок попын сайхан хосуудын нэг хэмээн Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нарыг нэгэн үе магтдаг байсан.

Тэд урлагийн сургуульд учирч, хамтдаа амьдарч байсан олны танил хос нэг хэсэг  хоёр тийш болсон нь нууц биш. Хэсэг хугацаанд тус тусынхаа мөрийг хөөсөн гэдэг. Хувь тохиолоор  “Сая километр” киноны гол дүрд тоглохоор ахин учирсандаа  ихэд билэгшээсэн гэж нэгэнтээ ярьж байсан удаатай.  Анх оюутан байхдаа “Ромео Жулетта”-д тоглож тайзнаас буухдаа Т.Билэгжаргал Анхмаад шууд дурлаж хайртай болчихсон хэмээдэг.

Найман жил хамтдаа амьдарсан хосууд хөөрхөн охинтой болсон. Элэг бүтэн амьдралыг хүн бүр л хүсдэг, гэтэл хүсэхээр хясдаг гэдэг шиг тэднийг салсан талаар шар хэвлэлийнхэн шуугиан авсан. Энэ талаар дуучин бүсгүй, жүжигчин залуу нэг ч үг ган хийгээгүй ээ. Тэгвэл саяхан жүжигчин Бэкэ өөрийн шинэ амрагаа олонд танилцуулсан. Түүний шинэхэн амраг нь фото модель Б.Энэрэл.

Харин охиноо ганцаараа өсгөж яваа дуучин Г.Анхмаа өөрийн стиль имижээ эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийж байгаа бололтой. Ямартай ч задгай хувцалж олны нүдэнд өртөөд байдаггүй тэрбээр энэхүү гэрэл зургуудаа олонд дэлгэсэн юм. Экс нөхөр нь эрчүүдэд зориулан хэвлэгддэг "Playboy" сэтгүүлийн хуудсыг бүрэн нүцгэлсэн чимсэн эмэгтэйг сонгосонд гомдсон бололтой хагас нүцгэн зургаа авахуулах болов.

Д.Ана