15 сая төгрөг аваад ир, МУИС-д оруулаад өгье
2014/08/10
Сургууль цэцэрлэгийн шинэ хичээлийн жил нээлтээ хийхэд хорь хүрэхгүй хоног үлджээ. Хичээлийн хэрэгсэлээс эхлээд төлбөр тооцоо гээд ид хөдөлгөөнд орж байна.
Тодруулбал, эцэг эхчүүд зунжин хөдөлмөрлөж цуглуулсан хэдээ энэ зүгт хүргэх гэж зүдэрч буй. Гэтэл төрийн өмчит сургууль болон цэцэрлэгт ороход өгөх хандив буюу хахуулийн хэмжээ ч талийж өгчээ.
Тэр ч бүү хэл цэцэрлэгт хүүхэд оруулахад хахууль өгдөг байна гэхээр мэдэхгүй нэг нь гайхаж магад. Харин хувийн хэвшлийн сургуулиуд элсэлтийн шалгалтын оноо нь хүрээгүй, төрийн өмчит сургуулиас жийгдсэн хүүхдүүд олон байгаасай хэмээн залбирч сууна. Тэдний хувьд чухам ямар сурлагтай, ямар оюутан элсэх нь сонин биш, гагцхүү төлбөртэй л байх шаардлагатай. Ингээд эх сурвалжийн мэдээллээс түүвэрлэж, зарим их дээд сургууль, цэцэрлэгийн ханшийг сийрүүлье.
Манай үндэсний хамгийн том сургууль болох МУИС нь дотроо төрөл төрөл дээрээ ханш нь янз бүр байна. Тухайлбал, тус сургуулийн харъяа Санхүү эдийн засгийн сургуульд элсэн ороход хамгийн дээд ханш буюу 15 сая төгрөгт хүрчээ. Уг нь хэдхэн жилийн өмнө энэ сургуульд элсэхэд хандив нэрээр таван сая төгрөг өгдөг байсан бол өдгөө гурав дахин өссөн бололтой. Эх сурвалжийн хэлж байгаагаар МУИС-ын зарим залуу багш нар “15 сая төгрөг аваад ир, МУИС-ийн дуртай ангид чинь оруулаад өгье” гэх болжээ.
Тэгвэл ШУТИС ч өөрийн гэсэн ханшаа өсгөсөн гэнэ. Хэрэглээ, эрэлт хэрэгцээнээсээ үүдээд энэ сургууль 6-10 сая төгрөгт хэлбэлзэж байгаа аж. Улсдаа томоохондоо тооцогдох, эрдмийн үүр уурхай гэгдэх энэ хоёр сургууль л гэхэд ийнхүү ханшаа тогтоосон байна. Уг нь төрийн өмчит энэ сургуулиуд улсын төсвөөр, үүн дээр нэмээд оюутны сургалтын төлбөрөөр хүүхдүүдийг сургадаг. Гэтэл ийн ханш тогтоож байгаад хаа хаанаа анхаарах цаг болжээ.
Бидний мэдэж байгаагаар дээрх сургуулиуд 2012 оны сонгуулийн дараа л улстөржиж эхэлсэн. Захирлуудаа удаа дараа халж, цомхотгохоос эхлээд сургуулиудыг нэгтгэх, бүрэлдэхүүн сургуулиудын захирлыг халах солих гээд өнөөдрийг хүртэл улстөржсөөр байгаа. Үүнтэй дөрөө харшуулан хахуулийн ханш ч сүүлийн хоёр жилд огцом өссөн хэмээн тайлбарлаж байна лээ.
Түүнчлэн цэцэрлэгүүдэд хүртэл тодорхой ханш тогтоожээ. Байршил, орчноосоо шалтгаалаад 500-800 мянган төгрөг төлж байж та сая хүүхдээ цэцэрлэгт оруулах юм байна. Бараг л оюутны нэг жилийн сургалтын төлбөр хахуульд өгч байж та хүүхдээ цэцэрлэгээр хүмүүжүүлэх нь байна шүү.
Ямар сайндаа зарим нөхөд ам.долларын ханш өссөн, монгол төгрөгийн чадвар буурсан учраас ханш өссөн хэмээн хошигнон тайлбарлаж байхав дээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар өнгөрсөн жил цэцэрлэгийн ханш дээд тал нь 500 мянган төгрөгт хүрч байсан аж. Энэ бүгдээс харж байвал Монгол Улсад хүүхдээ их сургуульд сургаж, цэцэрлэгээр хүмүүжүүлэх боломж л лав хаагдаж буй бололтой. Ийм хэмжээний хахуулийг ёстой л олигархиуд болон луйварчид л өгч чадах байх. Түүнээс бус эгэл ардууд бол талхныхаа мөнгийг арай гэж аргалж байна шүү дээ.
Зочин · 2014/08/12
Muisd teged zaawal hahuuli toloh albagu sh d ormoor baiwal sain hicheegeed sain ***lgaltaa ogood sain onoo awtsan bhad ooroo yawaad l orchino herwee chadahgui bol teged ter huwiin surguuliudruugaa oroh l bolj dee
Зочин · 2014/08/12
15 saya tuluud mgld sursnaas gadaad yavj sutch bolno shde. 15 saya gej arai hudlaa bailgui dee...
Зочин · 2014/08/11
Зочин · 2014/08/11
Ene medeeleld ymar ch hudlaa zvil bxgvi ene deer bas anagaah geh neriin dor heden sayar ni mungu abch bui tolgoigu mongoor zodson emch nariin surguulig martsan bn Ulsiin tsetserlegt hvvhdee oghod oron too gvitsed geh nereer dood tal ni 200000 r hvvhdee oruulna sh de
oliggui · 2014/08/11
Ene MUIS gedeg gazar uneheer yalzarsan shuu dee.
shok · 2014/08/11
MUIS-d ez surguuld unegui oruulaad uge....
Зочин · 2014/08/11
Tsetserlegn anagaaxiin surguuliin xajuudax tsetserleg odoo buur say xursen surag bna lee ene yg unen shuu
Зочин · 2014/08/11
Unen shuudee xoer gurban jiliin omno bi xuuxdee tseterlegt ogoxdoo xoer zuun mybgan togrog ogch bj oruulj bsan
Зочин · 2014/08/11
Hudlaa yum bichihee boliosoo yamarch eh survaljgui
Зочин · 2014/08/11
hansh ihesgeed b.gaa yum b.na da zahialgatai niitlel yum bishuu
Eh Surwalj · 2014/08/11
Medeelliin eh surwaljaa ***lgasan uu? Awtobusand yawj baihdaa hajuugiin huneesee sonschihood bitgii medee gej tawij bai l daa. 3 Hujaa 2 Mongol ohiniig alsan l gene, tsogtsos ni haana bna? Tsagdaa nar tiim hereg garaagui, am damjsan yaria geed bna sh dee... Utgagui niigem uimuulegch nar
Зочин · 2014/08/11
Vnen shdee surch bolowsroh mongvi hvnd hetsvv l bolson niigem bolchood bnadaa yaanadaa yana
chonongoo · 2014/08/11
hund huuhd shig hereggui yum bhgui **** turvvlcheed dor hayj teejelegtlee 20n jil tejeene hun ***nuud