Оскарын шагналт, инээдмийн киноны амьд домог хэмээн нэрийддэг жүжигчин Робин Уиллиамс өнгөрсөн шөнө (орон нутгийн цагаар өглөөний 11:55 цаг) таалал төгсчээ. Тэрээр Калифорниагийн Тибурон дахь гэрээсээ амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд  амьсгалын замын бөглөрөл хэмээн тогтоожээ. Түүний хуульч Мара Баксбаум “Уиллиамс сүүлийн үед их стресстэй байсан. Түүний хувьд хүнд цаг үе байсан учраас тэр ийм сонголт хийсэн байх. Гэхдээ түүний гэр бүлийг хүндэтгэж дотоод асуудлыг нь нууцлая” хэмээсэн байна.

Түүнийг нас барсанд үзэгч фенүүд нь гашуудан байгаа бөгөөд сошиал медиагаар “Уиллиамс минь, тайван нойрсдоо” хэмээн бичсэн сэтгэгдэл их байна. Тэрээр 63 настай байсан юм.