Тархинд нь хутга зоогдсон ч амьд үлджээ
2014/08/12
57 настай хятад эр нэгэн өглөө орон сууцны барилга доогуур алхаж явтал толгой дээр нь гэнэт хүчтэй юм цохижээ.
Гэтэл түүний толгойд 8 давхарын тагтнаас унасан 13 инч урттай том хутга зоогдсон аж. Тухайн үед тэрээр зөвхөн өвдөлт л мэдэрч байжээ. Харин хажууд нь байсан тамхины худалдаачин эр толгойд нь маш том хутга байгааг хараад ихээхэн цочирдсон байна.
Үүний дараа ухаан алдан унасан эрийг яаралтай эмнэлэгт хүргэн мэс заслаар хутгыг салгажээ. Эмч нар түүнийг гайхамшигаар л амьд үлдсэн гэжээ. Учир нь тархинд ийм хүнд шарх авсан ч амьд үлдэх тохиолдол ховор аж.
Зочин · 2014/08/17
omxii xujaanar uxguimaa bugd delxiigees ****aasai
Зочин · 2014/08/13