Цахим бүртгэлд 274530 иргэн хамрагдсанаас 14.954 иргэн газартай боллоо
2014/08/14
НИТХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу нийт 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Эхний ээлжинд таван байршилд газар өмчлөх бүртгэлийн ажлыг энэ сарын 1-нээс эхлэн өнөөдрийн 12.00 цаг хүртэл явуулсан. Ийнхүү цахим бүртгэлд газар өмчлөх хүсэлтээ илгээсэн иргэдийг түүврийн аргаар тодрууллаа. Нийт 274530 иргэн хамрагдсан бөгөөд цахим түүврийн аргаар 14.954 иргэн тодорч, газар өмчлөх эрхтэй болов.
Энэхүү цахимаар газар өмчлөх иргэдийг сонгон шалгаруулах арга хэмжээнд хотын захирагч Э.Бат-Үүл оролцлоо. Энэ үеэр тэрбээр "Энэхүү таван байршилын газар нь үнэ цэнэтэй газар юм. Бид тус газруудыг ирэх хавар инженерийн шугам сүлжээнд холбож, сургууль, цэцэрлэг, гэрэлтүүлэг гээд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх болно. Засгийн газрын 118 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, дээрх таван байршилд газар өмчилсөн иргэд газраа барьцаалж Моргежийн зээлд хамрагдах бололцоо бүрдэх асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Энэ мэтчилэн 1.1 сая хүнд газар өмчлүүлэх болно" гэлээ.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 28000 иргэн бүртгүүлж, 909 иргэн
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 90155 иргэн бүртгүүлж, 4169 иргэн
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 63976 иргэн бүртгүүлж, 869 иргэн
Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэн бүртгүүлж, 7504 иргэн
Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 7993 иргэн бүртгүүлж, 1484 иргэн тус тус газартай болов.
Газар өмчлөх эрх авсан иргэдийн нэрсийг http://www.umch.ub.gov.mn/ сайтад байршуулж, иргэдийн цахим хаяг, гар утсанд мессежээр илгээх юм.
Х.Даваа
Зочин · 2014/08/15
GAZAR AWSN HUMUUSD NI L MJG IRH YUMU TDRHOI BICH L DE
Зочин · 2014/08/15
burtguulsen,,,,gehdee kod n ireeguiee,,,,,,,,ene hudlaa humuusiin setgehuigeer togloson togloom ,,,,,
Зочин · 2014/08/15
xan-uul,bagaxangai,bayanzurxiin toriin tsalin zav****d suuj maigaa maanaguud ajlaa ogchmoor oo?olon tumen chiny tsaximaas xurdan bolchood baigaa shuu m********!ard olnig buu xoxiroo!!!
Зочин · 2014/08/15
tsaximaar gexed uxer tereg shig l molxotsgooj baina da,xe xe.tsaad guitsetgegch nar n uxer tereg shig loidor yum baigaa bizde xe xe
Зочин · 2014/08/15
Зочин · 2014/08/15
Zuvhun avsan hund messege ireh yum uu? Todorhoi yum bicheech
Зочин · 2014/08/15
zzaz · 2014/08/15
yagad msj irehgui bn hezeenees ireh be
Зочин · 2014/08/15
zuvhun avsan humuust zar ureh yumuu msj ureegui bna