Дорноговь аймгийн “Залуучуудын хөгжлийн төв” залуучуудын өдрөөр нээлтээ хийнэ
2014/08/14
Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо залуучуудыгаа идэвхитэй байлгах, бүх талаар дэмжих, хөгжүүлэх олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Тэгвэл удахгүй болох Монголын залуучуудын өдрөөр нэгэн шинэ бэлэг барих гэж байна. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар “Залуучуудын хөгжлийн төв”-ийг барисан бөгөөд 8-р сарын 25-нд нээлтээ хийх гэнэ. Уг төв нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд байх бөгөөд залуучуудын хөгжлийн чиглэлээр бүхий лүйлажиллагааг аймгийн Залуучуудын холбоотойболон бусад холбогдох төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах юмбайна. Мөн энэ өдөр залуусаа “Нэгдье”уриан дор "Дорнын говийн авьяаслаг залуус" үдшийн цэнгүүнийг төв талбайд зохион байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд цэнгүүнд Дорноговь аймгаас төрөн гарсан урлагийн авьяастан залуусыг оролцуулж, нутгийн залуустаа уран бүтээлийг нь таниулах, сурталчлах, Дорноговь аймагт болоод Улаанбаатар хотод амьдарч байгаа залуу уран бүтээлчдийг хооронд нь танилцуулж, хамтран бие биенээ дэмжих, хамтдаа хөгжих боломжийг олгохыг зорьж байгаа юм байна.