Хотын төвөөр зорчиход 40-50 мянган төгрөг төлөх журмыг дэмжихгүй гэжээ
2014/08/17
НИТХ-ын Тэргүүлэгчид хотын төвөөр зорчихдоо төлбөр төлөх журмын төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Тиймээс журмын төсөл санаачлагч төслөө эргүүлэн татсан байна.
“Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд мөрдөх хөдөлгөөнт журам” төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьсан. Үүнд зааснаар хотын төвөөр машинтай зорчсон иргэд сард 40-50 мянган төгрөг юм. Өөрөөр хэлбэл, Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, "Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлнө.
Төлбөр төлөөгүй жолооч 07.00-22.00 цагийн хооронд дээрх замаар зорчихгүй хэмээн заажээ. Энэхүү хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй байхаар журамд тусгасан аж. Харин иргэд энэхүү журмын төслийг эсэргүүцсэнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжээгүй байна.
Ариунзаяа
Зочин · 2014/08/18
зүрх судас · 2014/08/18
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүрийн 12:30 цагт явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038