Олон хүүхэдтэй трансжендер
2014/08/17
Амьдралд тааварлашгүй зүйлс олон тохиолддог. Үүний болох Марк гэх англи залуугийн түүхийг өгүүлье. Тэрээр одоо нэрээ солин Эби Грэйс хэмээх эмэгтэй нэртэй болжээ.
Марк өмнө нь 2 ч удаа гэрлэн 5 хүүхдийн эцэг болсон. Харин одоо нэрээ сольж эмэгтэй болсон ба түүний 2 хүүхэд нь үүнийг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлэн трансжендер эцгээсээ харилцаагаа бүр мөсөн тасалжээ.
Марк багадаа иймэрхүү жаал байжээ
Харин энэ бол 23 настай байх үе.
Тэрээр анхны гэрлэлтээрээ 2 хүүхэдтэй болсон байна. Гэсэн ч дахин амьдрал эхлүүлэн 2 дахь удаагаа хүнтэй суун дахин 3 хүүхдийн эцэг болжээ. Дээрх 2 гэрлэлт Маркийн бисексуаль гэдгийг үл зөвшөөрсний улмаас салалт болсон байна.
1980-ад оны үед Марк рок хамтлагийн гишүүн байжээ. Энэ үеэр тэрээр өөрийнхөө эмэгтэй сэтгэлгээ нь илүү хөгжөөд байгаа мэдэрсэн байна. 2 дахь гэрлэлтийн үеэр түүний энэ байдал улам хүндэрч бараг л амиа хорлох үйлдэл гаргахад бэлэн байжээ. Харин 2013 онд Америк руу явж тэнд интернэтээр танилцсан транссексуаль найзтайгаа хамтран амьдрах болжээ.
Одоо Марк нэрээ солин Эби Грэйс хэмээх нэртэй болсноос гадна эмэгтэй болохоор зарим нэг гормон өөрчлөх эмчилгээ хийлгэн иймэрхүү төрхтэй болсон байна
Эбигийн хөхний хэмжээ одоо 3 хэмжээтэй болсон бөгөөд мэс засалгүйгээр улам томруулах гэнэ
Түүний хамгийн том мөрөөдөл нь хүйсээ солиулах мэс засал бөгөөд ингэснээр төгс эмэгтэй болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Зочин · 2014/08/18
Зочин · 2014/08/18