“Орон сууц”-тай болох хүсэл байвч боломж алга ...
2014/08/22
Ипотекийн зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацааг ардаа орхиод байна. Энэ хугацаанд тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм.
Манай улсын нийслэлийн ориш суугчдын ихэнх нь гэр хорооллын айл өрх байгаа юм. Үүнээс улбаатай агаарын бохирдлын хэмжээ өсөөр буй. Энэ нь цаашлаад иргэдийн эрүүл мэндэд занал хийлж байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх болсон аж.
Гэхдээ тус хөтөлбөр нь өнөөдрийг хүртэл доривтой хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Хөдөө орон нутгаас хотод сууршихаар ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдэж байгаагын илрэл аж. Харин энэхүү ипотекийн зээл дээрх асуудлуудад ихээхэн ач холбогдол үзүүлж байгаа юм.
Уг зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Тодруулбал: 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 853.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18639 зээлдэгчийн нийт 538.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 23469 иргэнд 1290.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ мэтчилэн зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд иргэдэ ашигтай байдлаар орон сууцтай болох боломжыг бүрдүүлж өгч байна. Өнөөдрийн байдлаар банкууд 2014 оны долоодугаар сард нийт 1440 зээлдэгчид 77.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2492.11 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 59756-т хүрчээ. Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийнхурд өмнөхсартай харьцуулахад40.6 нэгж хувиар, оны эхнээс 33.6нэгж хувиарбуурсан чөмнөх оны мөн үеэс 25.4 нэгж хувиар нэмэгдсэн байна. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” (ОСИСТТБХ)-ийн хэрэгж илттэй холбоотойгоор 2013 оноос эхлэн эрс нэмэгдсэн байна.
Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 69.3хувь буюу 1728.2 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 27.8 хувь буюу 692.1 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.9 хувь буюу 71.8 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.
2014 оны долоодугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.7 хувь нь төгрөгийн зээл, 2.3 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хувь харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 2014 оны долоодугаар сарын байдлаар 0.4 хувь байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас 0.6 хувиар өсч 1.2 хувь хүрсэн. Гэхдээ энэхүү зээл нь зарим иргэдэд хүрэхгүй байгаа талаар гомдол гарч байна.
Иргэдийн хэлж буйгаар ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Банкны ажилтнууд өөрийн хамаатан, садангаа энэхүү зээлд ар талаараа хөөцөлдөж байгаад хамруулж байгаа байх. Яг бодит байдал дээр иргэдэд тийм ч таатай биш бөгөөд зээлийн хөтөлбөр хүрэхгүй байгаа хэмээх нь бий. Мөн энэхүү зээлийн талаар мэдээлэл дутуу хүмүүс ч байна. Өнөөдөр банкны зээлгүй хүн гэж бараг байхгүй.
Улсын эдийн засгийн байдал тийм таатай биш байгаа ба хямрал бий болоод байгаа иргэдэд хүндрэл үүсгээд буй аж. Түүнчлэн эдийн засгийн байдал сайнгүй байхад барилгынхан үнэ ханшаа огцом нэмсээр байгаа билээ. Эрэлт ихсэх тусам үнэ нэмэгдэж байна.
Тиймээс орон сууцны үнийг тогтворжуулж өгөх хэрэгтэй. Хэрэв үнэ ханш цаашид өссөөр байх юм бол энэхүү зээлийн хөтөлбөр амжилттай үргэжлэхгүй болох нь. Зээлд хамрагдан орон сууцтай болох боломжтой ч эдийн засгийн байдал хүнд байгаа үед урдьчилгаа төлбөр төлөх нь асуудал болоод байгаа юм. Гэхдээ энэхүү зээл цаашид эрчимтэй үргэлжлэх нь улс орны хөгжил болоод шүдний өвчин болоод буй агаарын бохирдолтой тэмцэхэд ихээхэн ач холбогдол үзүүлэх билээ.
Ч.Гэрэлтуяа
Зочин · 2014/08/24
Зочин · 2014/08/24
eh orhii baylag hedhen hynii garaar orood alga bolj bga ym chini irged yduu baihaas ch yahav?
Зочин · 2014/08/23
Зочин · 2014/08/23
manai zasgiin gazar archaaguishdee yduu irgedtei baij bairnii une ni ameriktai adil unetei