Монголын бахархал болсон гайхалтай эрхэм бол Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Долгорсүрэнгийн Дагвадорж. Дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж чадсан  аугаа хүнээр монгол хүн бүр бахархдаг.

Улсын заан Д.Долгорсүрэнгийх дөрвөн хүүтэй, нэг охинтой. Бага хүү Д.Дагвадоржийг 1980 оны 9-р сарын 27-нд төрсөн. Тэрбээр дунд сургуульд сурч байхдаа биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөрийн хичээлдээ дуртай сурагч байсан аж.  Харин тооны төрлийн хичээлдээ тийм ч сайн байгаагүй гэдэг.

Дагваа 1996 оны баяр наадмаар өсвөрийн барилдаанд түрүүлж, 16 настай байхдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн оржээ. Анх очоод хэл ус, дэг жаягаас өгсүүлээд хүндрэл бэрхшээлүүд их тулгарсан ч түүнийг даван туулах хат, сэтгэлийн хатуужил суусан байжээ. Үүнийхээ үр шимийг хүртэж өөрийнхөө нэрийг болоод эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж чадсан нэгэн. Сүүлийн үед бага насаа санагалзуулсан гэрэл зургуудыг цахим хуудаснаа нийтлэх боллоо. Түүний бага насыг илтгэх гэрэл зургийг сонирхоорой. Төгсөлтийн цомгийн зураг гэнэ шүү.

Түүний өсвөр нас

Өсвөрийн барилдаанд түрүүлж байх үеийн зураг

 

Д.Ана