"Мөстэй дуэль"-д өчигдөр Г.Ганхүү УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Тэмүүжин нарыг дуудсан. Тэгвэл гишүүн М.Зоригт гишүүн дуэлийн дуудлагын хариуг өглөө. Тэрбээр манай Г.Ганхүү Ice bucketchallenge-аар сайн үйлсийн аянд дуудсаныг хүлээн авлаа. 

Хүн төрөлхтөнд заналхийлж байгаа энэ айхтар өчин тархи толгойнд яаж нөлөөлдөг болохыг мэдрэхээс гадна энэ хэцүү өвчнийг эдгээх олон улсын үйлсэд 100 доллар хандивлалаа.

Мөн Сүхбаатар аймгаас ирж байсан осолдож хүнд гэмтсэн олон хүмүүст хэвтэх ор байхгүй шалан дээр хэвтэцгээж байсанаас үүдэн гэмтэл согог судлалын эмнэлэгт 2 сая төгрөг хандивлаж байна. Олон ортой болоорой, одоогоор 200 гаруй хүн шалан дээр эмчлүүлж байна" гэлээ. 

Түүний мөстэй дуэльд дуудаж буй хүн нь SocialMediad идэвхитэй Ч.Ган-Зориг, сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, ангийн найз УИХ-ын гишүүн Энх-Амгалан нар юм. Түүнчлэн дуудагдсан 3 хүн усаа ч цацуулаарай, гол нь хандиваа ч сайн өгөөрэй гэдгийг санууллаа.

Д.Ана