"Өвчин хүнд хэлж ирдэггүй, хийсч ирдэг" гэдгийг уншигч та бүхэн минь мэднэ. Монголд бүү хэл дэлхийд ховор тохиолддог өвчин анх удаа монгол улсад бүртгэгдлээ. Энэхүү өвчин нь "Тархинд төмөр хуримтлагдах" юм.

Эл аюулт өвчнөөр дөрвөн настай Г.Номин-Эрдэнэ охин өвчилжээ. Анагаахын салбарт төдийлөн тохиолддоггүй “Тархинд төмөр хуримтлагдах” өвчнийг туссанаас болж хараа нь муудаж, хэл ярианы бэрхшээлтэй болсон байна. Гэхдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар түүнийг АНУ-ын Окланд хотын хүүхдийн төв эмнэлэгт судалгаа хийлгэж эмчлүүлэхээр болжээ. Гэвч охины ар гэрийнхэнд өвчнийг эмчлүүлэхэд санхүүгийн асуудал тулгарчээ. Ингээд тэд элэг нэгт Монгол ахан дүүсээсээ тусламжын гараа сунгахыг хүсэн хэвлэлийн бага хурал хийв.

Охины аав Г.Ган-Эрдэнэ "Энэ өвчин нь нуугдмал хэлбэрээр явагддаг бөгөөд хүүхэд гурван нас хүртлээ энгийн хүүхэд шиг бойжиж байгаад дөрвөн наснаасаа эхэлж өвчин нь идэвхижиж эхэлдэг. Яагаад гэвэл, төрөөд идэж уусан зүйлсийнх нь төмөр тархинд нь цугларсаар байгаад шинж тэмдгүүд нь илэрч эхэлдэг юм. Генийн шинжилгээгээр энэ өвчин нь мөн гэдэг нь батлагдсан. Өмнө нь энэ өвчний талаар яг батлаагдаагүй, судлаагүй байсан. 2013 онд энэ өвчнөөр том охиноо манайх алдсан. Одоо бага охин маань энэ өвчнөөр өвдөөд байна. Энэхүү "Тархинд төмөр хуримтлагдах" өвчний судалгаа, эмчилгээ нь үнэ төлбөргүй боловч, хавсарсан өвчнүүдийг эмчлүүлэхэд мөнгө их орох юм. Бидэнд эмчилгээний зардалд багадаа гэхэд 100 сая төгрөг хэрэгтэй байгаа. Одоогийн байдлаар 30 сая төгрөг цуглуулсан байна. Иймээс ард түмнээсээ тусламж хүсч байна" гэлээ.

Уг өвчнөөр өвчилсөн хүүхэд өсч том болохын хэрээр тархинд нь төмөр хуримтлагдаж мэдрэлийн системийг гэмтээж, улмаар хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагааг зогсоож үхэлд хүргэдэг аж. 

Тэднийх өнгөрсөн жил энэ өвчнөөр таван настай охиноо алджээ. Энэ өвчин дэлхийд ховор төдийгүй генийн шинжилгээгээр оношлогддог юм байна. 

Уншигч та бүхэн Г.Номин-Эрдэнэ охинд туслахыг хүсвэл,

Мессеж илгээх утас:

Зөвхөн Мобикомын хэрэглэгч-159700

Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк долларын-499225804

Данс эзэмшигч: З.Даваасүрэн Хас банк-5000591758

Хаан банк: 5027685272, Төрийн банк: 104400023314

Фэйсбүүк хаяг: Zunzendorj Davaasuren, Ganbat Ganerdene,  Itgeliin Zahidal

Холбоо барих утасны дугаар: 99056389, 88096389, 99296389, 96056389   холбогдож сэтгэлийн дэм хайрлаж, тусламжын гараа сунгаарай.

                                                      Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Х.Даваа