Ажиа Гэгээний эмнэлэг үүдээ нээлээ
2014/08/27
Цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг өнөөдөр үүдээ нээлээ. Уг эмнэлгийг АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачилгаар барьж байгаа бөгөөд гэгээнтэн өнөөдөр “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ээ хүлээлгэн өгч байна.
Тэрбээр 2012 оноос ЭХЭМҮТ-ийн дэргэд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгээ барьж эхэлсэн. Энэхүү эмнэлэг нь бүхэлдээ сайн хүмүүсийн хандив, өглөгөөр босчээ.
"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм. ЭНЭШТ-ийн хяналтанд одоогоор цусны хорт хавдартай гэх оноштой 700 гаруй хүүхэд байдаг юм байна.
2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн судалгаа бий. Тиймээс өвчиндөө шаналах хүүхдүүдийг тухтай орчинд эмчлэх, сэтгэл санааны дэм өгөхөөр Монголын эрүүл мэндийн салбарт асар том хөрөнгө оруулалт хийж байгаа Ажиа гэгээнд нийт монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.
irgen · 2014/08/28
AJAA gegeenten bolon ENEREL NIGUUSEL TORIIN BUS BAIGUULLAGIIN BUKH GISHUUDED BAYARLALAA! END TER HUMUUS-D BAYAR hurgehee Martsan bnaa! TER uls turchid iluu blaa! Bukh l zuiliig uls tur bolgochih umaa! Zugeer hiisen humuus , ard baisan ulsuudiig n hen ch durssanguiee! Tedgeer hiij buteesen ulsuudiig bur martchihaj dee! Ter humuus bayar hurgeye!
Зочин · 2014/08/28
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Зочин · 2014/08/28
МОНГОЛЫН СУМОЧИД НЭГ ИЙМ БУЯНТАЙ ҮЙЛС БҮТЭЭГЭЭСЭЙ БИЛЭЭ
Зочин · 2014/08/28
mongoliin urs mash olon boloh boltugai