“Төсвөөс төрсөн тэрбумтан” М.Наранбаатар, МҮОНРТ-ийг нэгмөсөн живүүлэх нь ээ
2014/08/28
Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж болон “Үндэсний хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Б.Рэнцэнтавхай нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийж МҮОНРТ-ийн даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдоод байгаа М.Наранбаатар болон МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн ашиг орлого, телевизийн орлого, зарлагад нэн яаралтай санхүүгийн шалгалт хийхийг АТГ газар болон ТЕГ-аас шаардав.
М.Наранбаатар нь улсын төсвөөс жилд 6.3 тэрбум төгрөгөөр санхүүждэг, 700 гаруй ажилтан, албан хаагчтай энэ том айлыг халаа сэлгээгүй гурав дахь удаагаа тэргүүлэхээр болоод байгаа гэх цуурхалыг нийгэмд санаатайгаар тараагаад байгаа ч МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн хурал ирэх сарын эхээр болж, энэ асуудлыг эцэслэн шийдэх юм байна.
Анх телевизэд хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан М.Наранбаатар өнгөрсөн хугацаанд өөрийн найдвартай тойрон хүрээлэгчдийн баг бүрдүүлэхийн тулд албан тушаалын наймааг ёстой л эрээ цээргүй хийж ирсэн гэнэ.
МҮОНРТ-д боловсон хүчний асуудлыг жинхэнэ утгаар нь дампууруулж, төлөөний хүмүүсээ аль чухал албанд томилохдоо мэргэшсэн дүр зураг нь өөртэй нь албанаас гадуур “нууц” харилцаатай гэгддэг нэвтрүүлэгч Г.Гэрэлээг “Өглөө” хөтөлбөрийн даргаар тавиад удалгүй МҮОНТ-ийн санхүүг атгадаг Эдийн засгийн албаны даргаар тавьжээ.
Өнөөдөр үндсэндээ МҮОНТ-ийн санхүүгийн нарийн асуудлууд М.Наранбаатар, Г.Гэрэлээ хоёрын нууц тохиролцоогоор явагддаг гэдгийг бүх л ажилчид нь мэддэг хэрнээ яаж ч чаддаггүй, нэг ёсондоо М.Наранбаатарын дархлагдсан эзэмшлийн газар болсон гэдгийг З.Дорж гуай мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр удаа буюу найман жил байдаг бол МҮОНРТ-ийн хөрөнгөөр туйлж суугаа М.Наранбаатар захирал гурав дахь удаагаа улиран сонгогдох бүх л арга, нүх сүвээ нэгэнт ухчихсан гэдгийг энэ үеэр баримттай дэлгэсэн юм.
Тухайлбал МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийг Арабын нэгдсэн улсаар дагуулан явж бэлэг сэлтээр дарсан сурагтай. Урьд нь хоёр дахь удаагаа сонгогдохдоо ч тэр үеийн дарга байсан Н.Чилаажавыг мөн л гадаадад дагуулан явж өөрийнхөө төлөө хоёр гараа өргөх болтол нь дайлж, цайлсаар санасандаа хүрч байж.
Тэр ч байтугай өнгөрсөн тавдугаар сард олон ангит киноны павилон, концертын тайз хийх зориулалтаар батлагдсан 40 сая төгрөгөөр өөрийгөө сайн ажилласан гэх тодорхойлолт гаргуулаад шагнуулж байжээ.
Түүний хууль бус ажиллагааг бүгдийг нь багтаан бичнэ гэвэл бүтэн сонинд багтахгүй гэж хэвлэлийн бага хурал зарлагчид мэдээлсэн юм.
Мөн МҮОНРТ-ийн хашаанд өөрийн төрсөн дүү Мянганбуугийн Шатарын компаниар барилга бариулж, тойрон хүрээлэгчдээ эхний ээлжинд байртай болгох тохироо хийгдсэн байж болохыг ч үгүйсгээгүй юм.
Түүнчлэн монголдоо ганц МҮОНТ-ийн 600 студийн дуу чимээ нэвтрүүлдэггүй, чанарын өндөр түвшинд хийгдсэн хана, хаалгыг сольж чанаргүй шилээр сольсон нь өмнөхөөсөө долоон дор болсныг мэргэжлийн хүмүүс санал нэгтэй хэлж, энэ ажлынхаа нэрээр хэчнээн сая төгрөг завшсаныг нь ч шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн.
Өнөөдөр төсвийн цалинтай МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар хэдхэн жилийн дотор Монголын толгой баячуудын эгнээнд шилжиж, саяхан болсон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 90 жилийн ойн үеэр ёстой л арабын баячууд шиг ханхалзаж байсан гэнэ.
Улаан асартай битүү сийлбэртэй гэр барьж алт, мөнгөн аягаар зочид гийчдийг дайлсан түүний энэ их хөрөнгө мөнгө ямар эх ундрагатайг сайтар нягтлан шалгах цаг болсныг төрийн шагналт, зохиолч З.Дорж байн байн сануулж байсан юм.
Өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, өмнө нь МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюундарь нэгэнтээ МҮОНРТ-ийг живж буй “Титаник”-тай зүйрлэн хэлж байсан.
Тэрбээр “MNB аажмаар живж байгаа Титаник шиг санагддаг болсон. Дотор нь амь тавин гүйлдэвч яаж ч чадахгүй байгаа халуун сэтгэлтэй уран бүтээлчид хөөрхий” хэмээн гашуун үнэнийг хэлсэн.
Ийм л нэг гурван төрийн нүүр үзэж, өргөл барьц, албан тушаалын наймаалцлаар МҮОНРТ-ийн захирлын албанаас ховхорч өгдөггүй М.Наранбаатар гэх “Төсвөөс төрсөн тэрбумтан”-тай ч ажилчид нь цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд баригдсан, улсын төсвөөс 6.3 тэрбумаар санхүүждэг ч хамгийн муу мэдээллийг олон нийтэд дамжуулах аядсан “аажуухан живж буй аварга онгоц” шиг хөөрхийлөлтэй газрын үнэн нүүр царайг З.Дорж, Б.Рэнцэнтавхай нарын хүмүүс дахин илчиллээ. Харин энэ талаар эрхэм дээдсүүд юу гэж бодож сууцгаадаг юм бол.
Д.Энхтүвшин
Зочин · 2014/09/02
одоо болно доо гэж боддог хүн монголд бий юу
Зочин · 2014/09/01
ok demjij baina
Зочин · 2014/09/01
odoo atg ni ***lgana biz iim medeeleleer ***lgah estoi ene hun heeree tosboos bayajsan shuuu ***lgaaaaaa
Зочин · 2014/09/01
demjij baina
Зочин · 2014/08/30
Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр энэ нөхөр Хүүхдийн паркад хэд хэдэн хамгаалагч дагуулчихсан Монгол улсын Ерөнхийлөгчөөс ч дээгүүр амьтан данхалзаж явсан шүү
Зочин · 2014/08/29
unen shuudee MYANGANBUU GYUANHAN dotor landgui hungui bolson shuu dee Shatar geed duu hezee hezeegui nurah gej bsan tavilgiin yildvertei bsiin odoo tom bayn e****inh huu Saihan aa geed solongos t ajillaad ajilllad mongogui irsen ugiin guila****n odoo land 200 tai ped ped duugargaad l barilga barina geed lbgaa ni uneen unen tor tumen nudtei bol odoo NARANBAATAR ***lguulaad yavah gazar ni todorhoi shuudee
Зочин · 2014/08/29
Ene ariun uil munuu
Зочин · 2014/08/29
Araich de ugui blgui
Зочин · 2014/08/29
avgai ****** solison ***** l bsan sh dee en Naranbaatar chin ****uulaachee
Зочин · 2014/08/29
avgai ****** solison ***** l bsan sh dee en Naranbaatar chin ****uulaachee
Баагий · 2014/08/29
Муонт ийн телевиз гэж байдаг юм уу наранбаатар захиралын телевиз биш юм уу хамгаалалт нь хуртэл наранбаатарынх юм байна лээ оворхангайгаагаас ********ан ноход авчираад тавичихсан байна лээ
Зочин · 2014/08/29
arai bish bnaaa naad naranbaatar chin yamar baisan g chin medneeeeeeee
Зочин · 2014/08/29
sain ***lgaacheee myanganbuugiin ***tar avgai dashchireviin tsogzol nar yaduugiin yunm uzeegui bayachuud arai l dendlee shuu dee
Зочин · 2014/08/29
albanii darga nariig ni bugdiin ***lga bugd l bayajaad bgaa shde