“Малчид малныхаа төлөө амьдар”, харин бид өөрсдийнхөө төлөө амьдарьяа
2014/08/30
Монгол улсын Үндсэн хуулийн I бүлгийн 5.5-д: “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Бидний өвөг дээдэс хэдэн мянган жил нүүдлийн мал аж ахуйг эрхэмлэж, амьжиргааныхаа эх үүсвэр болгож ирсэн нь ийнхүү өнөөгийн Үндсэн хуулинд мал сүргийг төрийн хамгаалалтанд оруулах тухай заалтыг оруулах үндэслэл болсон биз. Мэдээж мал сүрэг эрх дураараа бэлчдэггүй, тэд бүгд эзэнтэй. Тэр утгаараа мал сүргийг төрийн хамгаалалтанд авна гэдэг бол тэдний эзэд болох малчдыг төр засгаас анхаарч үзнэ гэсэн үг.
Үе үеийн төр засаг энэ үүргээ маш сайн гүйцэтгэж ирсэн. Ямар сайндаа л хэдэн жилийн өмнө УИХ-ын 76 гишүүн малчдын ямаа бүрт зориулж малчидад мөнгө өгснийх нь төлөө “76 ухна” нэр хоч зүүхдээ тулж байхав дээ. Монгол улсад малчид шиг төр засгийн “хайр ивээл”-ийг хүртдэг хүмүүс ховор гэхэд хилсдэхгүй мэт. Заримддаа бодох л юм, хэрвээ төр засгийг бидний эцэг гэж үзвэл өнгөтэй өөдтэйгөө өгдөг “төрсөн хүүхэд нь малчид”, нүд үзүүрлэж ханддаг “бутач хүүхдүүд нь хотынхон” юм шиг хандах юм.
Мэдээжийн хэрэг мал маллах нь амар хялбар ажил биш, хүнд хэцүү, малчид хавар өвөл л бэлэн мөнгөтэй залгадаг гэдгийг бид сайн ойлгож байгаа. Гэхдээ малчид хуучин социалист төр шиг нийгмийн өмчийг өсгөж үржүүлж байгаа биш, тэд өөрсдийнхөө төлөө л мал маллаж байгаа. Ингэлээ гээд тэднийг төр засгаас олон талаар дэмжих нь юуны учир вэ? Малчны хүүхдийг төрөөс үнэгүй сургана л гэнэ, малчдад ноос, сүүний мөнгө өгнө л гэнэ, малын хөлийн татварыг нь хөнгөлж, чөлөөлнө л гэнэ, нийгмийн даатгалыг төрөөс төлнө л гэнэ. Энэ бүхэнд татвар төлөгчдийн мөнгийг зориулах шаардлага байна уу.
Гэтэл хотын бидэнд ямар “хөнгөлөлөлт” байна вэ, ядаж олон мянган хүмүүсийг ажил төрөл, орлоготой, ажилтай болгож байдаг аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ыг нэг удаа хөнгөлж өгч болдоггүй юм болов уу?
Өнөөдөр ганц сум 40 мянгат малчинтай болсноо зарлаж байна. Үүний цаана сум бүрийн мянгатуудыг тоолвол хир хэмжээнийы тоо гарах бол. Гэтэл энэ олон мянгатуудын хэд нь залуу өрх гэрийг малжуулж, ядаж зүдэрсэн хэдэн хүнд тусламжийн гараа сунгаж, хэд нь сум орон нутагийнхаа сургууль цэцэрлэгт хандив өргөж, хэд нь сайн үйлсийн төлөө дуугарсан юм бол.
Үүний хажууд хотын аж ахуйн нэгжүүдийн цөөнгүй нь сайн үйлсийн төлөө өөрийн “аягатай хоолноосоо” хуваалцаж өгч чаддаг.
Улс орон маань 50 орчим сая малтай хирнээ огт малгүй шахуу Япон улс импортоор Австралиас оруулж ирдэг дэлхийд чанараа гайхуулсан Австрали хонины 1 кг махнаас илүү үнэтэй мах монгол хонины махаа зооглож байна. Дэлхийн өртөг өндөртэй хотуудын нэг болох Японы Токиод австрали хонины мах 1 кг 5 -7 доллар /долларыг японы ханшаар бодох/-т хэлбэлздэг гэнэ билээ. Харин бид эх нутагтаа 10.000 төгрөгөөр мах авч идэхдээ хүрч байна. Энд төрийн зөв бодлого дутагдаж байгаа байна. Малчдыг элдвээр дэмжин өөгшүүлэх, улмаар мал маханд чиглэсэн төрийн бодлого алдагдснаас болж өнөөдөр махны ханшийг хэдхэн “ченжүүд-ийн гарт атгуулжээ.
Эл бүгдийг ажиглаад байхад малчид зөвхөн маллаа маллаж, өсгөөд байх нь чухал болж, учир нь бусдыг нь төр засгаас дэмжээд өгч байгаа болохоор. Товчхондоо “малчид малынхөө төлөө амьдар, харин хотынхон өөрсдийниөө төлөө амьдарья”-даа гэж хэлэх л үлдэх шивдээ. Хуйсагнуур төрийн харалган бодлого малчдыг хэдий болтол дэмжсээр байх вэ?
Ц.Мөнх
Зочин · 2014/09/02
МАШ ЗӨВ БИЧСЭН БАЙНА. ЗУД БОЛЛОО ГЭЭД Л ХОТЫХОН БӨӨН Л ТУСЛАМЖ ХАНДИВ ХӨДӨӨГИЙНХЭНД ӨГДӨГ ЭРГЭЭД ТЭД МАХНЫ ҮНЭ ӨСГӨЖ ХАРИУ БАРЬДАГ. ИЙМ Л МАЛ ШИГЭЭ ТЭНЭГ БОЛСОН ХӨДӨӨНИЙХӨН. МАЛНААСАА ЯЛГАРАХ ГАНЦ ЗҮЙЛ НЬ ДЭЭЛНИЙ ҮС НЬ ДОТОГШОО БАЙДАГТ ЮМ ГЭНЭЛЭЭ.
Зочин · 2014/09/01
.1000 -т малчин байж оюутан хүүхдээ хотын хамаатны айлд суулгахдаа өвлийн идэш нь гээд ганц хурганы мах өгчихөөд өөрөө хэд хонож хоол хийлгэж идчихээд тоох ч үгүй яваад өгдөг.хотынхоны дунд иймэрхүү яриа их байдаг.дээрээс нь 2,3 аараа дарж идэж уугаад,авчирсан мах шөлөө дээд зэргийн үнээр зарж аваад явчихдаг гэсэн .хөдөөнийхөний харамч,сувдаг сэтгэл их өсөж байгаа юм шиг санагддаг
Зочин · 2014/09/01
малчид сүүлийн үед их ******хай эвдэрч байгаа даа, машин тэрэг унаад л ... эд ******шлоор хөөцөлдөөд ... малчин хүний сайхан чанар одоо үед үгүй болсон доо, хотыхон минь мах идэхээ болиод цагаан хоолтон болчихолдоо, буурцаг, ногоогоо идээд эрүүл саруул 100 нас хүрээд яваад байгаа хүмүүс зөндөө л байна. гол нь буурцагаа л монголд тари******** нь чухал байна
Зочин · 2014/08/31
songuuli boloxoor huduuniihun ixenx sanaliig ugdug boloxoor tednii sanaliig avahiin tuld hiideg saimshiral.
Зочин · 2014/08/31
ystoi bodoj yvdag helii gesniig min helchihej. Iim bidoltoi zunduu hun bn. Harin hotod amidardag humuuse demjmeer ym. malchid hezeech ulsuhgui argaa ydhad ***** ideed suugiin uugaad aaruul ntre idchihne. hotiihon yah boljiin, *** shoroo l bn da. songuuli bolohod malchid ixenx m***iig burduuldeg shu de tiim uchiraas l ingedeg baih. uvul bolohoor hotiin tatvar tulu****diin munguur tuslamj uzuulj bid l tusaldag.
Зочин · 2014/08/31
Xytad ruu maxaa ursgaad olon jil xytduud mongol maxand ix durtai.xytaduudiin xyzgaargui xeregleeend mongol xelmegdeed olon jil bolj emzeg buleg suldaatai mongol urs ajil xiij cjadaxgui bolxoor arxi gudarj baigaad chad
Зочин · 2014/08/31
Hol ochij ****
Зочин · 2014/08/31
naad ulaanbaatariig mahiig atgasan 5 nuhur baidag gesen ehleed tednii uchriig ol
Зочин · 2014/08/31
yg zob noos aris shir geed bvx ymandaa abdag
Зочин · 2014/08/31
Zov shvv aliin ****on demjij be hotiin bid mahiig ih vnetei olj ifej bn araach dee ingej vneteigeer idej baihiin orond avstralaas mah ohuulj ifeh heregtei aral himd oldoh baihaa