Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар  тушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэнэ. Ингэхдээ иргэн, аж ахуй нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар 1 удаад 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар 1 удаад 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж,  бэлтгэх юм. Түүхдээ1 кг тутам 500 төгрөгийг төлж ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчаас авах ёстой гэдгийг мэдэгдсэн. 

Тэгвэл энэхүү хуулийг зөрчин гадуур аль хэдийнээ самар бэлтгэж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Уг хуулийг зөрчсөн үйлдэлд хууль бусаар самар бэлтгэсэн нь тогтоогдсон нөхцөлд иргэнийг 2.8 сая хүртэл төгрөгөөр торгоно гэдгийг анхаарууллаа.

Х.Даваа