Маханд буу тулгаач, сайд аа
2014/09/02
Монголчууд гуриландаа санах зовох шаардлагагүй гэнэ. Учир нь энэ жил дотоодын улаан буудайн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан “шоудав”.
Шоу гэж тодотгосон нь 1990 он хүртэл манай улс дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж ирсэн. Хангах ч ёстой. Харамсалтай нь, 2000 он хүртэл энэ байдал доголдож эхэлсэн. Улмаар 2000 оны дундаас улаанбуудайд урамшуулал олгож, “Атрын-III” аян өрнөсөн нь энэ салбарт сэргэлт авчирсан гэж хэлж болно. Гэтэл эрхэм сайд гавьяа байгуулсан мэтээр гайхуулж суугаа нь эмгэнэлтэй. Магадгүй ирэх сонгуулиар энэ ажлаа товойлгож, их сэнтийд санаархах биз.
Манай улс 2012 онд 100 мянган тонн улаанбуудай экспортлох нөөцтэй болсон. Гэтэл жил гаруйн хугацаанд энэ нөөц дуусч, импортлох хэмжээнд хүрсэн талаар салбарын сайд онцолж, тариаланчдыг алмайруулсан юм. Мэдээж энэ бүхэн салбарын сайд төдийгүй шинэчлэлийн Засгийн газар ажлаа хангалтгүй хийсний илрэл. Харин өнөөдрийн энэ амжилт Ц.Туваан тэргүүтэй шинэчлэлийнхний бус сайн муугаар хэлүүлж, хараалгаж, ерөөлгөж байсан С.Баярын санаачилгаар өрнөсөн “Атрын аян”-ы үр шим. Гагцхүү аз нь таарч, аятайхан үед салбарын удирдлагын сэнтийд заларсан эрхмүүдэд өөрийгөө сурталчилах боломж олдсоноос өөрцгүй. Яг л хотын дарга шиг. Түгжрэлд сэтгэл зовниж, дугаарын хязгаарлалт хийх санаачилгыг гаргасан мэт. Хачирхалтай нь, хотын мэрийн санал санаачилга мэт харагдаж байгаа дугаарын хязгаарлалт өмнөх хотын даргын үед хэлэлцэгдэж, зураг төсөл хэдийнэ цаасан дээр буусан байсан гэнэ. Тэр ч бүү хэл, төлөвлөсний дагуу хугацаандаа хийгдэж байгаа ажил хэмээн Хангарьд ордон доторх эрхмүүд шивнэлдэв.
Ардчиллынхны үед амьдрал дээр биелэлээ олж буй эдгээр ажлын нэг нь дээрх улаанбуудайн хангамж. ҮХААЯ-наас тариалалтад зориулж, 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.7 мянган тонн шатахуун, 290 аж ахуйн нэгж иргэнд 9.3 мянган тонн буудайн үр, 322 аж ахуйн нэгж иргэнд 152.7 тонн ургамал хамгаалалтын бодис, 57 аж ахуйн нэгжид 215 тонн бордоог 20-50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, яам хийх ёстой ажлаа л хийсэн. Юутай ч иргэд улаанбуудай, гурилынхаа хангамжид айлтгүй боллоо. Харин улаанбуудайн үнийн асуудлаар шоудаач, сайд аа. Тариаланчид буудайгаа үйлдвэрүүдэд боломжийн үнээр борлуулахыг хүсдэг. Тэр мэдээж. Харин гурил үйлдвэрлэгчид нь буудайгаа хямд үнээр авахыг эрмэлздэг болохоор Оросоос оруулж ирсэн буудайг худалдаж авах нь өртөг багатай тусдагийг та мэдэх үү. Энэ хавар нэг тонн улаан буудайг 460 мянган төгрөгөөр худалдаж авах сайдын тушаал гарсан талаар дэд сайд тодотгож байна билээ. Засгийн газар өнгөрсөн жил нэг тонн улаан буудайг 350 мянган төгрөгөөр тогтоож өгсөн. Үйлдвэрлэгчид үүнээс даруй 100 мянган төгрөгөөр хямд үнээр буудайгаа хойд хөршөөс худалдан авах нь ашигтай байдаг нь хаа хаанаа асуудал үүсгэх шалтгаан болсныг эрх биш сонссон байлгүй. Энэ жил ч дээрх үйл явц давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хийх ёстой ажлаа хийсэн гэж сурталчилж байхаар энэ мэт зүйлд анхаарлаа хандуулж, ажил хэрэг болгооч, эрхмүүд ээ.
Нөгөөтэйгүүр, иргэд хямд үнээр шинэ мах идэх болсон талаар шоудахад ч болохгүй зүйл алга. Ерөнхий сайдын хэлдгээр мах хүртэл тансаг хэрэглээнд орж, тааруухан амьдралтай нэгнээр даажигнах болов. Мал аж ахуйн орон атлаа махыг хоолондоо амт оруулах төдийд хэрэглэдэг улс хуруу дарам биз. Шулсан яс түүж, дотор гэдсээр бор ходоодоо цатгадаг иргэн нийслэлд төдийгүй орон нутагт бий. Мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд төрөөс тодорхой хэмжээний урамшуулал өгдөг. Тэгсэн хэр нь махны үнэ нэмэгдэж, иргэд дарлагдсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ чиглэлээр мэргэшиж, шоудаж яагаад болохгүй гэж.
Д.ДОРЖ
Зочин · 2014/09/03
Монгол улс ченж гэдэг үгийг авч хаяхаас махны шоу дуусахгүй. Одоо хөдөө орон нутагт төлөг 70000, эм ямаа 60000 эр ямаа 90000 эр хонь 120000 төгрөг байна. Мах бэлддэг компанууд нь урамшууллын олон тэрбумдаа хахаад үхсэн мэт бэлдсэн зүйл алга. Хэдэн ченж л галзуурч байна шүү дээ
Зочин · 2014/09/03
монголд шар буурцаг л таримаар байна даа, тэгүүл наад мах, улаан буудайн хэрүүлийг чинь хамтад нь шийдчиж байна гэсэн үг, шар буурцаг бол мах гэсэн үг, бас буудай ч гэсэн үг
Зочин · 2014/09/03
ene dorj metiin ulsuud uym buteehguu harin bid nariig hoorondon yas hayj amdralaa zalguulah uym ichij amdraach
Зочин · 2014/09/03
hudlaa shoy hiij baihaar bodit ajil bolgooo
Зочин · 2014/09/03
Yag unen
Зочин · 2014/09/03
Сауле сайдыг гүйцэж ажиллахгүй байна. Үнэхээрийн хурдтай ажилладаг сайд байсан шүү
Зочин · 2014/09/03
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog(1.30m*1.50m).Mon conhnii gajilt bolon tugjee,jijig zasvariig unegui hiine.Oros tech.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
зүрх судас · 2014/09/03
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/09/03
mahnii chenjydees hezee sa lna ter tsagt l mahnii yne buuna daa yag do****iin chenjyyd osgodogtoi adil ashig olohiig hysehgyi hen bh bilee dee chenjyydees salii uls oron min
Зочин · 2014/09/03
Атрын 3- аян бол газар тариаланг сэвхийлгээд босгож ирсэн шүү, бүр гадаг****** экспортлож байсан, дараа дараагийн ялангуяа шинэчлэлийн засгийн үед бүрэн дампуурч хөл толгойгоо алдсан. одоо гаднаас импортлоно гэхээс өөр яахав бодлого алдагдсан юм чинь.
Зочин · 2014/09/03
mahand bish chenjid buugaa tulgaach malchdaas avahda hamgiin baga uneer avchaad tegeed uursduu zarah ****ooroo uchnuun olon nugalj nemeed zarna
Хойд-Гойд · 2014/09/03
Хөөе Дорж гуай минь сонс хө.Тариаланчид Тариа тарихаасаа Рабас л таридаг болсон.Атрын 3-р аян сайн ч юм авчираагүй шүү дээ.Улаан буудай тосны ургамалаас хямд,тосны ургамалыг газар дээр нь бэлэн мөнгө бариж ирээд л авчихдаг.Улаанбуудайг гурил болтол мөнч их дамжилга, зардал,чирэгдэл,хүн хүч, шатах тослох материал гээд л зардал их гардаг болхоор төр засагаа,мөн чамайг хуурч нэг их буудай тарисан чинь хураан авч чадалгүй цасанд даруулав.ээ халаг гэцгээж үнэн чанаартаа рабасаа боролуулаад мөнгөтөй болсон тариаланчид пээдгэр суудаг юм дүлий годил минь