Тагнуулын төв газар үзмэрч-зөнч- зурхайчдыг ашигладаг болох нь
2014/09/03
1996 оны Монгол улсын Тагнуулын төв газарын хэвлэл "Маш Нууц" сонинд мэдээлэхдээ АНУ-ын Орегоны их сургуулийн профессор Р.Хайман, Калифорний их сургуулийн профессор Жессика Аттс нар Тагнуулын төв газрын үйл ажиллагааны талаар хийсэн судалгаандаа, АНУ хориод жилийн турш Ливийн удирдагч Муамар Кадафийн байгаа газрыг тогтоох, Умард Солонгосын цөмийн зэвсгийн үйлдвэрийг илрүүлэх, мансууруулах бодис наймаалагчдын эсрэг тэмцэх зэрэг үйл ажиллагаандаа үзмэрчдийг нууцаар ашиглаж байсан гэж дурьджээ.
Энэ мэдэгдлийг ТТГ-ын болон засгийн газрын байгууллагдуудын төлөөлөгчид ч баталжээ.
Тагнуулын мэдээлэл олоход үзмэрчдийг ашиглах төслөөр хэрэгжүүлэх "Старгейт" гэсэн нууц нэрийн дор явуулсан ажиллагааны үр дүн нь эргэлзээтэй, зардал нь 20 сая долларт хүрсэн хэдий ч Мэриленд мужийн Форт-Мидэд гурван үзмэрчийг 1995 оны долдугаар cap хүртэл ажиллуулж байсан мэдээ байна.
Хайманы мэдэгдсэнээр алсын зайнаас мэдээлэл хүлээж авах зорилгоор янз бүрийн байгууллагууд үзмэрчдийг ашиглаж байсан аж. Тухайлбал, 1984 онд Италид "Улаан бригад"-ын алан хядагчдад хулгайлагдсан бригадын генерал Жеймс Л.Дозьер, 1986 онд Ливийг бөмбөгдөж эхлэхийн өмнө Маумер Каддафи нарын байгаа газрыг илрүүлэх, 1994 онд Умард Солонгосын цөмийн үйлдвэрийн байгаа газрыг тодорхойлох зорилгоор 6 хүртэл тооны үзмэрчдийг ашиглаж байсан ажээ.
Гэвч Италийн цагдаагийнхан Л.Дозьерыг үзмэрчдийн тусламжгүйгээр чөлөөлж чадсан, мөн М.Каддафи ч бөмбөгдөлтөд өртөлгүй амьд үлдсэн билээ.
Профессор Рей Хайман үзмэрчдэд төдий л талтай бус ханддаг бол шинжээч Жэссика Аттс уг ажиллагааны зарим үр дүн итгэл төрүүлэхээр байсан гэжэа. Батлан хамгаалах яамны тагнуулын газрын "Үзмэрчдийн хүч боломжийг ашиглах төсөл"-ийн удирдагч байсан Дейл Графф үзмэрчид Дозьерыг нууж байсан хот, бүр байшинг нь заасан гэж мэдэгджээ.
Аттс-ын мэдэгдсэнээр, тагнуулын байгууллагуудын хүсэлтээр ажилласан үзмэрчдийн өгсөн мэдээллийн 15 орчим хувь нь үнэн зөв байсан ажээ.
Үзмэрч-тагнуулын үүргийг 17 жил гүйцэтгэсэн Жо Макмонигл 1979 онд Ираны хямралын үеэр сураггүй алга болсон америкчуудын талаар үзмэрчид тодорхой мэдээлэл өгч байсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, тэд америкчуудыг нуусан байшингийн гадаад байдал, тавилга, тэднийг хулгайлсан иранчуудын хувцсыг хүртэл хэлж байсан.
Гаалийн албаны агент байгаад 1989 онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт сэжиглэгдэж, мөрдөн байцаалтаас зугтсан Чарлз Жордан гэгчийг эрэн сурвалжлах ажилд оролцсон гаалийн ажилтан Уилям Грин: "Үзмэрчид түүнийг Вайминг мужийн нутагт индианчуудын оршуулгын газраас холгүй газар нуугдаж байна" гэж яг тодорхойлсон гэж мэдэгджээ.
Тэрээр цааш хэлэхдээ, энэ бол санаанд багтамгүй зүйл байсан бөгөөд үүнээс илүүгээр түүний байгаа газрыг тодорхойлох боломж байгаагүй гэжээ. Гэсэн хэдий ч үзмэрчдийн хүч боломжийг тагнуулын зорилгоор ашиглах хөтөлбөрийг хянаж байсан ТТГ-ын техникийн захирал тэдэнтэй ажиласан хугацаанд анхаарал татахаар чухал үр дүн гарсан тухай би сонсоогүй гэж мэдэгджээ.
Тэрээр үзмэрчид хоёрдугаар зэргийн асуудлыг шийдвэрлэхэд үнэхээр гайхамшгийг үзүүлж байсан ч гол асуудал дээр яаж ийгээд л алддаг байсан гэжээ. Зөвхөн үзмэрчдийг биш зурхайчид, зөнчид, хутагт хувилгаад, лам, бөө, шашин гэх мэтээр өргөн хүрээтэйгээр дэлхийн тагнуулын газар- массон үйл ажиллагаандаа ашигладаг талаар барууны чөлөөт бие даасан шударга судлаачид мэдэгдэж байна.
Тагнуулын төв газар сэтгүүлчдийг ашигладаг болох нь
Тагнуулын төв газар АНУ-ын аюулгүй байдлыг хангах "онцгой чухал шаардлагын үүднээс" сэтгүүлчдийг өөрийн төлөөний этгээдээр элсүүлэн авах эсвэл өөрийн төлөөний хүмүүсийг сэтгүүлчдийн дүрээр ажилуулах эрх мэдлийг өөртөө хэвээр үлдээх ёстой гэж тус газрын захирал Жон Дейч мэдэгджээ.
Тэрбээр Сенатын тагнуулын хэрэг эрхэлсэн хороонд үг хэлэхдээ "энэхүү эрх мэдлийг тагнуулын төв байгууллага гагцхүү онцгой тохиолдолд л эдлэх болно" гэж цохон тэмдэглэсэн байна. Америкийн сэтгүүлчид болон мэдээлэл цуглуулах байгууллагыг тагнуулын зорилгоор ашиглахыг хориглосон хууль тогтоомж АНУ-д 1977 оноос хойш мөрдөгдөж байгаа юм.
Тагнуулын төв газрын дарга дээрх мэдэгдлээ тайлбарлахдаа хүйтэн дайн дууссан хэдий ч дэлхий дахины тогтвортой байдалд ноцтой нөлөөлж мэдэх олон улсын аллага хядлага, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймаа сүүлийн жилүүдэд газар авч, нөгөө талаар Ирак, Умард Солонгос, Ливи зэрэг улс орнуудын зүгээс учрах аюул хуучны ЗХУ-ынхаас ч дутахгүй болсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ.
Сүүлийн үөийн мэдээгээр дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөрөнгөтнүүдэд худалдагдаж тагнуулын тархи угаах зорилготой нэг цогц зүйл болж хувирчээ. Чөлөөт хэвлэл, чөлөөт сэтгүүл зүй гэдэг бол зөвхөн монгол ардын үлгэрт л үлдэж байна. Далдын хар малгайтангууд дэлхийг удирдаж байна.
"Хөх толбо" сонин
Зочин · 2014/09/04
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Grand Plaza 5 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020