“Женко”-гийн “АПУ” Г.Батхүүд зориулсан хууль амилах нь
2014/09/03
Нэгэнтээ “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” нэртэй үндэсний чуулган болсон билээ. Уг чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга архи, спирт үйлдвэрлэгчдийг УИХ-д нэр дэвших эрхийг нь хязгаарлах алдарт саналаа гаргасан юм.
Тэр ч бүү хэл энэ төрлийн хуулийн төсөл санаачилж, Байнгын хорооны хуралдаанаар өргөн барьсан ч энэ хуулийн төсөл Байнгын хорооны босго ч давж чадаагүй.
Уг хуулийг Х.Баттулга эртнээс Г.Батхүү нарт зориулж бэлдсэн ч төслийг гацаасан. “Архи, тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, борлуулдаг, зуучилдаг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай” хуулийн төсөл. Нэр нь хүртэл эвгүй.
Тус хуулийн төсөл эртнээс эхтэй. Х.Баттулга ийм хууль санаачилснаараа зөвхөн Г.Батхүүг ч "нухах" гэсэн хэрэг биш. Намынхаа дарга Н.Алтанхуягт ч давхар хаягласан нь лавтай. "Алтан гадас" фракцын тэргүүн Н.Алтанхуягийг "Алтан гадас" хэмээх архи үйлдвэрлэдгийг тэр ямар мэдэхгүй байв гэж. Ялангуяа Г.Батхүү архиныхаа буянаар сонгуульд ялж байсан түүх ч бий. Баримт сөхвөл 2004 оны УИХ-ын сонгуулиар "АПУ" компанийн үйлдвэрлэсэн "Ерөөл" архийг Өвөрхангай аймагт чиргүүлтэй "Зил-130" машинаар тараасан гэдэг. Тэгэхээр Г.Батхүү үйлдвэрлэсэн архиа тойргийнхоо иргэдэд үнэгүй тарааж, тэр үнэлэмжээрээ УИХ-д ард түмнээ төлөөлжээ гэсэн үг.
Энэ хуулийн төсөл яригдаад л унаад байгаагаас харвал манай УИХ-д энэ төрлийн бизнес эрхэлдэг олон байгааг төвөггүйхэн гэрчлээд өгөх байх. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Х.Баттулга энэхүү хуулийнхаа төслийг айсуй чуулганаар өргөн барих аж. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “женко” хуулийн төслөө чуулганы босгоор давуулж батлуулах багаа бүрдүүлсэн байна. Тодруулж хэлбэл Г.Батхүүгийн эсрэг 60-аас дээш хувийн санал цуглуулж хууль батлуулах хэмжээний гишүүдийг өөрийн болгожээ гэсэн үг. Мэдээжийн хэрэг сөрөг хүчин бол энэ тал дээр уухай хадаагаад дэмжинэ. Мөн “Бие даагчдын зөвлөл” ч дэмжинэ. Тэгэхээр Х.Баттулга хуулийнхаа төслийг дэмжүүлэхд АН-аас арав гаруй гишүүн элсүүлсэн бололтой.
А.Гал
Зочин · 2014/09/05
Arhi dars yah vee shilnii yniig nemchih!!!!! Ene yamar ***** Hun bee!!!
Зочин · 2014/09/04
ugaasa apu bathuu ed nar bol uih hurlaaas yvaad og l doo ajlaa hiih shine zaluuu uls torchid hergtei bna.
Зочин · 2014/09/04
Ард түмнийг хордуулагчаас сальяа. Ард түмнээ хордуулсан хүн их хуралд сонгогдмооргүй байна. Хар луйварчин, Монголыг сүйрүүлэгчид АПУ-гаас хол байцгаа.
Зочин · 2014/09/04
Neeree shilnii uniig .snilnii xogiig yax ve
Зочин · 2014/09/04
Тун зөв санаа байна.Энэ Баттулга мундаг эр юмаа .Архины дон ш**********д унагах вийдээ
зочин · 2014/09/04
Зөв шүү. Батхүү мөнгө архи хоёрын хүчинд УИХ д олон жил заларлаа. Харахаас дургүй хүрч, нэрийг нь сонсохоор бөөлжис цутгах юм.
Зочин · 2014/09/04
зөвшдээ архинаас болж монголын нийгэм сүйрч байгаа шүү үүнд ноён батхүү хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт хэн ч маргалдахгүй байх
Зочин · 2014/09/04
bathuu yorn ovoo nugeltei hun bha, arhi zarhaas uur mongold gawiya baiguulsan yum u
Зочин · 2014/09/04
Архи дарс яах вэ? Архи сархадны шилний үнийг доод тал нь 1000 төгрөг л болгочих........Шил ****** л болон энд тэнд таны миний хөлд хаа сайгүй хөглөрч байна.
Зочин · 2014/09/04
Архи дарс яах вэ? Архи сархадны шилний үнийг доод тал нь 1000 төгрөг л болгочих........Шил ****** л болон энд тэнд таны миний хөлд хаа сайгүй хөглөрч байна.
Зочин · 2014/09/04
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Grand Plaza 5 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
Зочин · 2014/09/04
Бас дээр нь морь уядаг уячдыг их хуралд оруулахгүй байх хууль санаачлаач дээ !