Н.Энхбаярыг “Олон эрхтний архаг дутмагшилтай” гэж оношилжээ
2013/05/06
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Иймээс намын нөхөд нь даргыгаа чөлөөлөхөөр тэмцэж эхэллээ.
Ямартай ч одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 401 дүгээр ангийн эмч нар эцсийн дүгнэлтээ гаргажээ. Тэд “Ялтан Н.Энхбаярын биеийн байдал дээрдэхгүй байгаа гол шалтгаан нь олон эрхтний архаг дутмагшил гэх өвчин илэрсэн” гэсэн байна. Энэ дүгнэлт, саналаа боловсруулан өнгөрсөн пүрэв гарагт нийслэлийн Прокурорын газарт Н.Энхбаярыг өвчний учир ялаас чөлөөлөх санал хүргүүлсэн. Харин тус газрын дарга н.Мөнхбат одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд Н.Энхбаярын өвчний дүгнэлтийг нийслэлийн Прокурор судлаагүй байгаа гэнэ.
Мэдээж хэрэг уг дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333 дугаар зүйл, хуучнаар Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313/316 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг журамласан байдаг аж.
Хэрэв ялтан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарах өвчнөөр өвчилсөн шинж мэдэгдвэл хорихын нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн нарийн мэргэжлийн шинжилгээ хийнэ. Жагсаалтад багтсан өвчнөөр өвдсөн гэж үзвэл эмнэлэг хөдөлмөр магадлалын дүгнэлт гаргаж, саналыг холбогдох материалын хамт прокурорт хүргүүлдэг гэнэ. Улмаар прокурор саналыг үндэслэлтэй гэж үзвэл тусгай шинжээч томилон дүгнэлт гаргуулдаг. Ингээд шинжээчийн дүгнэлтээр өвчний жагсаалтад хамаарна гэж үзвэл шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлдэг журамтай гэнэ. Үүнээс гадна ял шийтгэл эдэлж буй ялтан санаатайгаар эрүүл мэнддээ хохирол учруулсан тохиолдолд өвчний учир ялаас чөлөөлөх журам нь хамаарахгүй гэж заасан. Түүнчлэн Ялтан өлсгөлөн зарласны улмаас эрүүл мэнд нь доройтсон бол ялаас чөлөөлөх журам үйлчлэхгүй байдаг аж.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 26-нд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар гээд холбогдох бүхий л байгууллагад хүргүүлсэн байдаг. Гэвч Эрүүл мэндийн яамнаас бусад нь түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Тиймээс Эрүүл мэндийн яамны заавраар Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөхөд шаардлагатай бүх шинжилгээг авч, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулахад журмын нөхөд нь санаа шулуудсан нь тэр. Ямартай ч түүнийг ялаас чөлөөлүүлэх эсэх асуудал прокурорын байгууллагын мэдэлд очиж, хэрхэн шийдэхийг цаг хугацаа харуулах үлдлээ.
Л.Баатархүү
Зочин · 2013/05/12
daldmuu nambariin *****.mongolchuudiin **.* huvi ni chamd durgui
Зочин · 2013/05/10
Суллах хэрэгтэй
Зочин · 2013/05/10
тэр байтугай улс орноо худалдчихаад байгаа луйварчидаа Элбэгээ хориулж чадахгүй байж Энхбаяраар тоглоод байгаа нь өөрөө сонгуульд ялагдчихна гэж айсандаа л тэр шүү дэ Энхбаяр бол атигар Элбэгээг бодвол эр хүн шиг эр хүн
Зочин · 2013/05/07
elbegee uhej baij l enhkbayr garna ene bol ushuu honzon 1*** on elbegee unsan 2003 on kazino Battulga.
Зочин · 2013/05/07
чөлөөлөх хэрэгтэй бн