Мото спорт бол жинхэнэ эрчүүдийн спорт гэж ярьдаг. Саяхан болсон нэгэн тэмцээний үеэр нэгэн залуу аймшигт ослоор азтай гэмээр амьд гарчээ. 

Тэрээр уралдааны үеэд мотоциклиосоо унан өрсөлдөгчийнхөө мотоциклийн арын хамгаалалтын төмөрт хөлөө гацаажээ. Харин азаар зөвхөн хөлөө гэмтээн энэ ослоос амьд гарчээ. Өөр байдлаар бол амиа ч алдах эрсдэлтэй байжээ.