Увайгүйчүүдийн бах тавыг хангах нь нийгэмд асар хөнөөлтэй
2014/09/16
Эдийн засгийг идэвхжүүлэх төслийн талаар ид ярьж байна. Тэр дундаа эдийн засгийг эрчимжүүлж, идэвхжүүлэх боломжуудын нэг бол эдийн засгийн өршөөлийн хуулийг яаралтай батлах явдал гэдэгт ам нийлцгээх.
Цаг үеэ олсон энэ хуулийн төслийг эрх баригчид, сөрөг хүчин, хэн боловч нэг зүгт харж, нийтлэг эрх ашгаа бодолцон яаралтай батлах бидний хувьд чухал болжээ. Татвараас зайлсхийсэн, улсын хөрөнгө шамшигдуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хүмүүсийг юун өршөөх вэ гэж эгдүүцэх хүмүүс мэдээж. Гэхдээ онгоцтойгоо унахгүйн тулд яалтай билээ гээд өршөөх, яах ч аргагүй тохиолдол бас байдаг аа. Энэ аргыг дэлхийн улс орнууд ч практиктаа ашиглаж ирсэн. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд татвараас зайлсхийсэн, мөнгө хөрөнгө идсэн уусан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн хэргээр хэчнээн олон хүн баривчлагдаж саатуулагдав даа. Алдаа эндүүтэй нь ч байдаг л биз, гэхдээ тэр олон хэргүүдийг илрүүлж, эцэслэхээсээ ч Монголын эдийн засагтаа дөнгө чөдөр болсон нь их байлаа. Сүүлдээ ч эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор улс төрийн зорилготой баривчилгаанууд болж байна ч гэж яригдаж шүүмжлүүлэх боллоо. Үүнийг дагаад иргэдийн итгэл буурч, гаднаас хөрөнгө оруулж ирэх чадалтай, боловсролтой залуус Монголд бизнес эрхэлснээс харьд очиж хараар амьдарсан нь дээр юм байна гэлцэх болсон билээ. Ийм цэвэрлэгээ эхэлснээр мөнгө босгож ирэх чадалтайнууд нь баригдаж ядруухан эдийн засагтаа нэмэр болохоо больж, харин хууль хүчний байгууллагынхан улай дээр суусан хэрээнүүд мэт шиншилж, цадацгаах болсон. Бизнес хийж байгаа хүнээс яаж ийгээд алдаа гаргаж ирж болдог гэлцдэг. Үнэндээ хууль журмын дагуу явъя гэхнээ тийм боломж ч байхгүй, заавал ч үгүй жанжин шугамаас гажуулж байж ажил нь урагшилдаг ужиг тогтолцоотой нийгэмд амьдарч байгаа юм чинь асуудал гараад л ирнэ. Сүүлийн үед манай хууль хүчнийхэн үүндээ их гаршиж байгаа гэх юм билээ. Буруутгая гэсэн хүндээ байхгүй дансыг нь оргүйгээс үүсгэдэг болсон гэсэн. Хууль сахиулж, шударга ёс тогтоох энэ бүхний цаана, эдийн засаг маань л элгээрээ улам бүр мөлхөөд байна. Тиймээс эдийн засгийн гэмт хэрэгт холбогдох хэргүүд дээр өршөөл үзүүлж, үүнээс нааш, түүнээс цааш гэсэн хатуу зарчмыг ил болгоод ажиллах нь өнөөдрийн монголчуудад нэн чухал хэрэгтэй байна. Хар тамхи, зэвсэг наймаалах, хүн алж хүрээ талсан эрүүгийн ноцтой хэргүүдээс бусад эдийн засгийн гэмт хэрэгт төр бодлогоороо ууч гаргаж, өршөөл үзүүлэх нь ирээдүйн Монгол Улсад хэрэгтэй байгааг хууль тогтоогчид анзаарч буй биз ээ. Энэ нь улс орныхоо төлөө том эрх ашгаа харвал хэрэгтэй гэдэг талаар “Өдрийн сонин” эртнээс бичиж ирсэн. Одоогоос жилийн өмнө гэхэд л цагаан захтнуудад өршөөл үзүүлэх хэрэгтэй талаар бид сониндоо “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед Монголын толгой сэхээтэн, ном үзэж тархины сэвтээ нь арилсан хувраг, хувилгаад, улс төр, соёлын салбарын тэргүүн эгнээнд түүчээлж явсан хүмүүсээ бүгдийг нь хядаад дууссан. Тэгээд хэдэн жилээр бид хойшоо суув. Тийм бүхэл бүтэн үеүдийг бэлтгэх ямар хугацааг бид алдсан билээ. Тухайн цаг үед гадны гар хөл, бодлогоор хийгдэж байсан энэ алдааг шинэ цагт бид өөрсдөө давтах ёсгүй. Түүний тулд өвөрмөц ууч зангаар цагаан захтнуудыг өршөөе. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг, авч идэх боломж нь байвал ухамсар заан үлдэж хоцрох хүн тун ховор. Энэ бол хүний төрөлх зангуудын нэг. Ардчилсан тогтолцоонд шилжсэн түүхэн замналтай зэрэгцээд алдаа, онооны замыг бүгд л туулж ирлээ. Нам дагасан бодлого, нам шүтсэн тогтолцоо өнөөдрийн энэ бүгдийг бий болгожээ” хэмээгээд ийм төрлийн хууль хэрэгтэй байгаа талаар хөндөж байсан юм. Тэгэхэд онлайнд тавигдсан хариу саналуудыг харахад нийгэм маань өс хонзон өвөрлөж хоорондоо хуваагдахгүйн тулд, мөнгө татаж Монголдоо оруулах чадалтай хүмүүсээ нарсанд хатаагаад байхгүйн тулд ингэх нь зүйтэй гэж том харж чадагсад байхад муусайн мөнгөтэй юмсыг өмөөрлөө, тэдний хамсаатан уу гэж зүхэгсэд ч мундахгүй байсан билээ.
Эдийн засгийн өршөөлийн хууль ч энэ мэт хатуухан эсэргүүцэлтэй тулах нь тодорхой. Монгол шиг социалист нийгэмд амьдарч ирсэн иргэдтэй оронд ийм бэрхшээл дандаа гардаг. Хуучин соц орныхон шинэ тогтолцоонд шилжсэн ч мөнгөтэй хүмүүсээ үзэн ядаж, атаархаж бас тэднийг үргэлж дайснууд мэт боддог нь жам юм. Урд хөршид хамгийн баян хүмүүсээ дээрээс нь сугалж аваад авлигын хэргээр цаазын ял өгөөд байгаа харагддаг. Харин манайд мөн л мөнгөтэй нэгнээ сугалж аваад авлигын хэргээр шоронд явуулаад байх шиг. Ийм тохиолдол гарах бүрийд хэрэг бүртгэлээс эхлээд шат шатанд ноолж татаасаа авах хэсэг бүлэг хүмүүс нь ч бэлэн, үүнийг нь үзвэр үзэж буй мэт харж бах таваа хангах үзэн ядагсад нь ч бэлэн юм даа. Гэхдээ нийгмийн нэг хэсэг хүмүүсийн бах тавыг хангаснаар шударга ёс тогтдоггүй, эдийн засаг ч сэргэдэггүй билээ. Ер нь улай үзэж баясдаг увайгүй хүмүүсийн бах тавыг хангах нь нийгэмд асар их хор хөнөөлтэй байдаг. Баялаг бүтээж хөрөнгө босгож чадсан нэгнээ асар ихээр зүхэж, үзэн яддаг тэр хүмүүс бусдын гарын алгыг дээш харуулж үзсэн байдаг болов уу. Тэднээс өмсч яваа оймсыг нь гуйгаад үзээрэй. Мөн өгөх байх даа. Өөрөө хөрөнгөтэй мөнгөтэй болох хүсэлгүйдээ биш харин чадалгүйдээ баян болоогүй тэд хүнд илүүчлэх тухай ямар ч ойлголтгүй байдаг. Хүн өгч сурахын тулд багагүй юм үзэж, хугацаа туулах хэрэгтэй болно. Гэхдээ дийлэнхээрээ мөнгөтэйгээ үзэн яддаг ийм нийгэм хөрөнгө босгож чаддагуудынхаа хүчээр урагшилж байна гэдгийг ер ойлгодоггүй. Харин тэднийг барьж хорьж, тэд унаж сөхөрч байвал бах тав нь ханасаар байдаг. Ингэснээр нийгмээ улам муухай, бас хүчгүй болгосоор байдаг билээ. Тэдэнд алдах юм байдаггүй учраас хайрлах зүйл ч ховор байдаг. Хятадад “Гуталтай нь гуталгүйгээсээ айна” хэмээн ярилцдаг гэсэн. Үнэхээр ч гуталгүй хүнд алдах юм, айх зүйл гэж байхгүй учраас ичгүүргүйгээр гуталтнуудаа айлгаж байдаг байх нь л дээ.
Эдийн засгийн өршөөлийн хуулийг нэн даруй гаргахдаа мэдээллийн давуу байдлаа ашиглахгүй байх боломжуудыг нь хангаж өгөх хэрэгтэй байна. Яг энэ гараан дээрээс эхэлнэ. Үүнээс цааш хууль зарчмын дагуу урагшилна гэдгийг нь анхааруулж, хууль хүчний байгууллагынхныг ч зуднаар зоолох чоно ноход мэт байдгийг нь зогсооё. Энэхүү өршөөлийн хууль нь эдийн засгаа өндийлгөхөд, хамгийн гол нь эрүүл нийгмийг бий