Хүүхэд хулгайлах гэмт хэрэг гарсан талаарх мэдээлэл фэйсбүүкээр хэд хоногийн өмнө цацагдсан билээ. Нэг эмэгтэй өөрийнх нь хоёр хүүхдийг хашаанаас нь хулгайлах гэж байсан хэмээн бичсэн юм. Уг хэргийг  ЦЕГ-аас шалгаж, тухайн эмэгтэйгээс тодруулахад нөхрийнх нь ажлын газрын хүн хажуу айлынхаа хүнээс сонссон мэдээлэл гэсэн байна. ЦЕГ хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.