Ш.Түвдэндорж “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайханаас
2014/09/18
Намар болдогоороо болов. Урьдынхаас арай эрт хүйтрэх нь үү гэлтэй, Богд уулын орой цасаар хучигдаж хонох ажээ.
Хаа сайгүй өвөлжилтийн бэлтгэлд хүмүүс яарч байна. Гэвч тариа хураалт, улаан буудайн үнийн маргаан сүүлийн өдрүүдэд цахим хуудсууд, хэвлэлийнхний бай боллоо. “Түвдэндорж сайдаа, энийг улаан буудай гэдэг юмаа” гэх эдүүтэй нь аргагүй зурагт хуудас твиттерчдийг хөгжөөхөөс гадна төр засгийн зарим томчуудын дургүйцлийг төрүүлж орхив. Гэхдээ эндээс ҮХАА-н яамныхны далд хуйвалдааны сэжүүр цухалзаж байна. Тариаланчид сайдынхаа өөдөөс ингэж сөрөх болсон шалтгаан нь яамныхны далд хуйвалдаанаас үүсэлтэй аж.
Энэ жил тариаланчид маань 293 мянган га талбайд тариалалт хийсэн. Одоо тариа хураалт ид өрнөж байна. Ойролцоогоор 440 мянган тонн улаан буудай авах тооцоотой. Үүнийгээ үтрэмд цэвэрлээд үйлдвэрлэгчид рүү ачуулахад дор хаяж 410 мянган тонн орж ирнэ. Гэвч яам нь тариаланчдаа хааж боосон мэт нэг тонн улаан буудайн үнийг 500 мянгаас дээш гаргаж болохгүй гэсэн лүндэн буулгаснаас болоод маргаан ширүүсч, тариаланчид нь сайддаа улаан буудай гэж чухам юу байдаг, хэрхэн яаж авдагийг сануулахад хүрчээ. Үнэндээ бидний өдөр тутам иддэг талхыг хийхэд тариаланчид ямархуу хүч хөдөлмөр зарцуулдагийг зарим дарга нар төдийлөн мэддэггүй бололтой. ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржоос эхлээд хүн болсоор тариан талбайд очиж үзээгүй шахам нөхөд зөндөө бий гэнэ. Тариаланчид улаан буудайнхаа тонн тутмын үнийг 550-600 мянгад барьж чадвал ашигтай ажиллах боломжтой гэж үзсэн боловч гачлантай нь Ш.Түвдэндорж сайд нь зөрүүдлээд “Хэрвээ 500 мянгаас дээш үнэлбэл та нарт урамшууллын мөнгөө өгөхгүй” гэжээ. Тариаланчдаа дэмжих зорилгоор тонн тутамд уг нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газар урьд нь шийдчихсэн байлаа. Гэтэл тариаланчдаа сайд гуай тийнхүү хавчихад цаадуул нь мэдээж дургүйцэж таараа. “Шим” группын захирал буюу тариалан эрхэлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг ойрноос ихээхэн бухимдуу яваа аж. Тэрбээр “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан гэдэг нөхөр сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргатай нийлчихээд тариаланчдын эсрэг зүйл зохион байгуулж байгаа юм. Бид нэг тонн улаан буудайг 550-600 мянган байхаар тооцсон. Бусад үйлдвэрүүд нь ийм үнээр авч болж л байна” гэж байлаа.
Ер нь улаан буудай, гурил бол стратегийн чухал бүтээгдэхүүн. Нийт хүн амын амьжиргаанд шууд нөлөөлдөг, тун эмзэг салбар. Хэрвээ тариаланчдыг гурилын үйлдвэрүүдэд өгөх будааны үнээр нь дарамтлаад байвал тэд нэг л өдөр сөхөрч унана. Ирэх жил тариалалтаа хийх санхүүгийн боломжгүй болно. Тэгээд ч зах зээлийн үнийн зохицуулалтыг төрийн захиргааны байгууллагаас шууд тулгаж болдоггүй. Гэвч сайд Ш.Түвдэндорж болон түүний багийнхан Ц.Баатарсайханыг дагаж намираад, сүүлдээ бүр ОХУ-аас гурил, улаан буудай импортлохоор болжээ. Дотоодын үйлдвэрлэгчид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд махийж байхад Оросоос ийнхүү гурил бөөндөх нь цөөн хэдэн хүний л хувийн бизнест чиглэхээс хэтрэхгүй бөгөөд хатуухан хэлэхэд тариаланчдаа нулимсан хэрэг юм.
Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан саяхан Оросоос импортын улаан буудай оруулахыг Ц.Баатарсайхантай ярьж тохирон, гурил үйлдвэрлэгч нэлээд хэдэн компанид ийм зөвшөөрөл олгохоор болсон байна. Ингээд Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил” ХХК-д 10.000.0 тонн хүнсний улаан буудай, “Од групп” ХХК-д 10.000.4 тонн хүнсний улаан буудай, “Сайхан хүнс” 10.000.0 тонн хүнсний улаан буудай, “АПУ” ХК-д 10 мянган тонн спиртийн улаан буудай импортлохыг зөвшөөрөв. Тариаланчдад энэ нь багагүй дарамт, цохилт болов.
Оросын зарим нутаг, ялангуяа Сибирь хавилдуу ургац сайтай, нэг тонн улаан будайн үнэ харьцангуй хямд гэж байгаа боловч зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тээврийн зардал, хадгалалт зэргийг тооцохоор ялгаагүй л тонн тутам нь 550-600 мянгад хүрэх ажээ. Зах зээлийн байдал ийм байхад ҮХАА-н сайд, дэд сайд нар зөвхөн “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайханы үгээр заавал импортын гурил, будаа зөөх болсныг хуйвалдаан гэхгүй бол өөр юуг хуйвалдаан гэх билээ. Нэг үгээр хэлбэл, улаан буудайн талбарт сайд Ш.Түвдэндоржийг Ц.Баатарсайхан нь залж явна.
Тариаланчдад яамнаас нь олгож буй хөнгөлөлтүүд бий нь бий л дээ. Хаврын тариалалт, намрын будаа тээвэрлэлт, тонн тутмын 100 мянган төгрөг гээд урамшуулал бишгүйдээ л байгаа. Гэхдээ энэ бүгдээр ацан шалаа хийж улаан буудайн үнийг 500 мянгаас дээш гаргавал 100 мянгаа өгөхгүй хэмээн дарамтлах нь утгагүй юм. Тариаланчид энэ жил гурилын үйлдвэрүүдээ улаан буудайгаар хангахаас гадна спиртийн улаан буудайгаа ч нийлүүлэх боломж муутай болж байна. Тэд хураасан будаагаа тэгээд гахайн хоол руу зөөх үү. Ц.Баатарсайханд дөрлүүлсэн үхэр шиг хөтлүүлсэн Ш.Түвдэндорж сайд Оросоос импортолсон улаан буудайнаас хувьдаа ашиг горьдож тариаланчдаа жийж буй нь даанч харамсалтай юм.
О.Баяр
Зочин · 2014/09/19
Luiwarchinguud yg Hogin urgamal shig l uls.Tvwdendorj 2008 n ond DARHAND songuulid ner dewsheed garaagvi.Odoo DARHANI ARDCHILSAN NAMIN darga bolno gej ANDUURCH,TUURCH ywaa suragtai.2016 n ond Z Enhbold,HS Tvwdendorj hoyr Darhand her dewshih gene.Goridwoo AN-n gishvvd zuwshuuruhgvi.gonjinjoo
Зочин · 2014/09/19
Ховдын мафийг та нар яахын?
Зочин · 2014/09/19
хөдөө ******өрч, гадаа гандан байж эх орныхоо хөрсөнд ургуулсан тариа будааг нь төр засаг нь ингэж үнэгүйдүүлж, хувийн хэвшлийг хяхан боож байгаа нь Алтанхуягийн ЗГ-ын нүүр царай юм. ийм мулгуу Ерөнхий сайдтайдаа үнэхээр гутарч байна. энэ хүн өөрийн ухамсраараа суудлаа өгч болдоггүй л юм байх даа.
Зочин · 2014/09/19
ene neg hunii bogloos tubdendorjiig said ****odno bi bichij baisan naad nobsh chni ajil medehgui zobhon mongo medne estoi archaagui nobshoor said tabilaa gej naadah chni ahtaigaa niilj toroos zondoo hulgai hiine shuu ****uulaach iimerhuu nobshoor yadag bna