Дарханы зам засвар ослын тоог улам нэмж байна
2014/09/18
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг там болсон учраас урсгал засвар хийж эхлээд байгаа билээ. Тэгвэл замын засварын ажилтай холбоотойгоор Улаанбаатар-Дарханы замын нилээн хэдэн хэсгийг хааж, иргэд шороон замаар зорчиж байна.
Үүний улмаас сул тоос шороо ихээр босч, зам битгий хэл урдах машинаа харах бэрхшээлтэй болсон дүр зураг харагдаж байна. Бороо орсон үед хүнд даацын машинууд болон туршлагагүй жолооч нар осол аваар гаргах нь элбэг гэнэ. Өдөрт хамгийн багадаа 2-3 осол гардаг гэдгийг Улаанбаатар-Дарханы чиглэлд таксинд явдаг жолооч нар хэлж байна. Орой болон шөнийн цагаар энэ замаар явах аргагүй бөгөөд осол гарах орчинг 100 хувь бүрдүүлж байгааг онцлох нь зүйтэй бизээ. Улаанбаатараас 19-176 км замыг “Баянчандмань АЗЗА”, 176- 224 км хүртэлхи замыг “Дархан АЗЗА” хариуцдаг юм байна. Баруунхараагаас цааш нэг хэсэгт үргэлжилсэн гэмтэлтэй зам нь “Дархан АЗЗА”, “Баянчандмань АЗЗА” -ийн уулзвар хэсэг бөгөөд яг энэ хэсэгт зам нилээн эвдэрсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Баруунхараагаасаас цааш замын эвдрэл улам бүр нэмэгдэж, 50 метр зайтай асфальтан хуулга хөрстэйгөө эргэсэн, энд тэндгүй овойж, эвдэрсэн байгаа юм. Зарим хэсэгт цементтэй шороо овоорсон байхад зарим хэсэг замын асфальтан хуулга хэдэн хэсэгт хуваагдаж, шороон замтай болсны улмаас жолоочийн ур чадвар, зорчигчийн тэвчээрийг шууд шалгаж байгаа юм. Тиймээс уг замын хамгийн их эвдэрсэн 7.3 км замыг засаж буй бөгөөд энэ ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хэдийгээр зам завсарын ажил өнгөрсөн зургадугаар сарын 26-нд эхэлж зам засварын ажлыг 7-р сарын 25-нд дуусган ашиглалтаад оруулахаар төлөвлөөд байсан ч 14 хоногийн өмнө ашиглалтад оруулсан юм.
Харин энэ зам нь өнөөдөр захаасаа “сэмэрч” чанараа таниулж байгаа юм. Эхний хийсэн ажил нь ийм хангалтгүй байхад Баянголоос цааш зам засварын ажлыг мөн л эхлүүлсэн байна. Хэд хэдэн газарт Овоолоод хэдэн шороо тавьснаас өөрөөр замын ажлыг хийж байгаа 4 хүн 7 техник л замд тааралдсан. Тэнд зам засьарын ажил явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй байлаа. 2013 онд 500 орчим иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байдаг. Үүний 70 орчим хувь нь буюу 300 орчим хөдөө орон нутгийн замд осолдсон байдаг.
Осолдсон газар нь аймаг, сумын төв бус Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Багануур-Хэнтий, Лүн, Өвөрхангай чиглэлийн замуудад зам тээврийн ноцтой ослууд гардаг. Улаанбаатар хотоос гарсан төв магистрал замуудын 150 км-ын радиустай эдгээр замууд дээр ноцтой ослууд гарч байна. Орон нутгийн замаа чанартай засаж, иргэдийн эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж өгөхийг эрх баригчдаас хүсэж байна.
А.Баярмаа
Зочин · 2014/10/05
одоо үед эмч, хуульч багш гэх мэт хувь хүн зам барихаа больсон цаг ирээд байна. хуучны мэргэжлийн бус хэдэн гарууд л замын нэр унагаж байгаа болхоос мэргэжлийн түвшний инженерүүд боловсон хүчнүүд ихээр гарч байна даанч энэ нь хаанаа ч хүрэхгүй аль чадалтай компанд орчих юм. заавал гадаад япон солонгос гэхэ********** болсон шүү . муугаагаасаа илүү сайнын түрүүлж харж байвал хэн хэндээ сайн байна байх шүү ард түмээн.
darhan · 2014/09/19
zamaa neg musun husaj baigaad aytaihan zam taiwj bolohgvi bn uu.Darhani zamin darga Zolzaya gej muur shig awgai mungu tsohij,ajilchdaa azargalhaas uur shidgi amitan.neeree hot,darhani zam ni Tam bolsnig darga Saigvi n**** st**** ywahdaa bvgd lmedej baiga.Harsanch haraagvi yum sh,medsench medeegvi yum shig baidagaa bolioch.tanar 2016 ond UIH dgarna gej sanah ch bish
Зочин · 2014/09/19
Zamin chanarig sain bolgoe
Зочин · 2014/09/19
яг зөв юм бичсэн байна. Энэ мэтийн замыг дарга нар мэддэггүй л байхгүй юу даа.Одоо энэ асуудлыг томчуудад нь мессежээр илгээ
Зочин · 2014/09/19
Ene met zam angiin buruugaas bolj avaar osol bolvol 100 huvi hohiroliig ter zam barij baigaa baiguullaga mun tur zasag davhar hohiroliig baragduuldag europiin huuliiig nen dariu Mongold nutagshuulah heregtei bna.Jolooch haana saad bartaa bna gej nerevteh bish haa hureh ve gedegee l bodoh eostoi.Alivaa muu chanargui hotsrogdoson tehnologoor barigdasan zam**** bolj avaar osol bolbol tur zasagaas hohiroloo baragduuldag boltsogooe.Uunii tuluu negdesen duu hooloigoor turiin undurluguuded hurgeh heregtei bna
Зочин · 2014/09/19
Зочин · 2014/09/19
15-35 насныханд зориулсан ”Өндөр Болгох НУуц“ номыг “Интерном, Мажестик, Голден Бүүк, Мир“ номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.
Зочин · 2014/09/19
Zamiin ajlaa chaddag ulsaar n hiilgeh heregtei manai zamiin kompani ud bol zam barij chadahgvi mungiin l ideh sonirhol n dendsen luiwarchid bga solongos japan ornuudaar hiilgej bwal taarna aygvi bol manaihnaas hymd urtguur barina shv. Ene deedest idej uuhgvi salbar gej alga aa dandaa huwiin bizniseer turiin mungu zalilaj bna da. Ene uls orniig bodohgvi archaagvi bodoltoi bna da
Зочин · 2014/09/19
Zamiin ajlaa chaddag ulsaar n hiilgeh heregtei manai zamiin kompani ud bol zam barij chadahgvi mungiin l ideh sonirhol n dendsen luiwarchid bga solongos japan ornuudaar hiilgej bwal taarna aygvi bol manaihnaas hymd urtguur barina shv. Ene deedest idej uuhgvi salbar gej alga aa dandaa huwiin bizniseer turiin mungu zalilaj bna da. Ene uls orniig bodohgvi archaagvi bodoltoi bna da