Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/09/19
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орно.
Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд, төв болон говийн ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.