Ченжүүд “Авто худалдааны цогцолбор ” руу нүүх боломжгүй гэв
2014/09/19
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 2014 онд батлагдсан “Авто худалдааны цогцолбор ” барьж байгуулах тухай 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээнүүдийн тухай” А/980 дугаар захирамжийг хэрэгжүүлэээр болсон.
Уг ажлын хүрээнд ирэх сарын 1-ний дотор ил задгай автомашин худалдан борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэх шийдвэр гарсан билээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор авто машин, авто сэлбэг борлуулагчдын эрх ашгийг хамгаалах “Их тэнгэрийн хас” үндэсний нийгэмлэг дөнгөж сая мэдэгдэл хийлээ. Тэд “Худалдааны цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх ажлыг дэмжиж буй хэдий ч өнөөдрийн байдлаар тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, зам харилцаа муутай, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул ирэх сарын 1-нд ашиглалтанд орох эсэхэд итгэл муутай байна” гэлээ. Нөхцөл байдал ийм байгаа учир ажиллах орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлж борлуулагчид болон худалдан авагчдад наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлж өгөхийг хүслээ. Тиймээс ч ирэх сарын 1 гэхэд бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй, дээр дурьдсан ажиллах орчин нөхцөл бүрэн бүрдээгүй тохиолдолд нүүх боломжгүй болохоо мэдэгдсэн юм. Улмаар тус цогцолборт нэг машины зогсоолыг суудлын авто машин дөрвөн сая, том оврын авто машин есөн сая төгрөгийн үнэлгээтэйгээр тус тус худалдаалах шийдвэрээ мөн эргэн харахыг хүсч байгаа гэнэ. Учир нь нэг ченж дунджаар 50-80 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, банк болон банк санхүүгийн байгууллагад зээлтэй, голдуу гэр бүлээрээ тухайн бизнесийг эрхэлдэг гэсэн судалгаа байдаг байна. Иймд эргэлтийн хөрөнгийхөө тал хувийг авто зогсоол худалдан авахад зарцуулах юм бол тэдний үйл ажиллагаа зогсонги байдалд орох төдийгүй ар гэр, үр хүүхэд гээд олон хүний эрх ашиг хөндөгдөх тухайгаа учирлан ярьж байлаа. Тиймээс зогсоолын төлбөрийн нөхцалийг уян хатан, урт хугацаагаар зээлээр олгох эсвэл түрээсийн хэлбэрээр ашиглуулах зэрэг саналыг дэвшүүлэхээр болсон байна.
энхтөр · 2014/09/21
Түрээсээр ажиллах нөхцлийг дэмжиж байна,
Зочин · 2014/09/21
Huuli bol huuli. Naad chenjyyd chin hereglegchdiig hulhidaj muu evderhii mashin ed nar zardag. Neg gazar tuvluruulj sain hyanalttai mashiniign zaruulah heregtei
Зочин · 2014/09/20
Buglurul uusgeed gene u? Haa bsan gazariin muhar Harin ter 100 ailaa nuulgeesei
Зочин · 2014/09/20
Хууль тогтоолоо яс хэрэгжүүлэх л хэрэгтэй.
Зочин · 2014/09/20
Зочин · 2014/09/20
Зочин · 2014/09/20
Sharhad ruu zam tugjirlel baidaggui shude.harin ch hotiin tuvd bg zahaa nuulge
Зочин · 2014/09/20
Шийдвэр гаргасан л бол хэрэгжүүлэх л хэрэгтэй.Бөглөрөл багасахад нилээн нэмэртэй шийдвэр шүү дэ
Зочин · 2014/09/20
ZOOMLION үйлдвэрийн Албан ёсны дистрибьютор МонМач ХХК нь Автокран, Цамхагт кран, Бетон зуурмагийн үйлдвэр, Миксерь үйлдвэрийн үнээр байнга худалдаалж байна. Утас 99081752